Нийгэм мэдээ

Нүүрсний сонсголын хоёр дахь шатны гэрчүүдийг өнөөдөр зарлана

Нүүрсний сонсголын эхний шат өнгөрсөн долоо хоногт дөрөв хоног үргэлжилж дууссан. Үүгээр жижиг Тавантолгойн асуудлыг голчлон судалсан бөгөөт ЭТТ ХК-ийн ерөнхий мэдээллийг мөн сонссон.

Тэгвэл хоёр дахь шатны сонсгол арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох товтой.

Хуулийн хугацаагаар, гэрчүүдийг товоос долоон хоногийн өмнө зарладаг.

Энэ дагуу, хоёр дахь шатны сонсголын гэрчүүдийг өнөөдөр зарлана гэж ХЗДХ-ийн сайд, УИХ-ын холбогдох хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлээд байгаа юм.

Өнөөдөр харин хэдэн цагаас гэрчүүдийг зарлах нь тодорхойгүй байна.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямарч хэрэггүй юм хийж байх юм. Дүр эсгэлт л байхдаа.

Зочин
Зочин

Ганхуяг ам алдах учир оролцуулахгүй

Холбоотой мэдээ

Back to top button