Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар өмнөх мээрүүдийн алдааг засна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Байгаль орчны салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, агаар болон орчны бохирдлыг бууруулах хүрээнд холбогдох албаныхантай өглөөний уулзалт хийлээ.

Энэ үеэр Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулжээ. 

Тодруулбал, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд зургаан дэд төв байгуулаад, газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна.

Эхний ээлжид

  • 20 мянган айл өрхийн дулааны хэрэглээг цахилгаан халаагуураар шийдэх,
  • 80 мянган өрхөд угаарын хийгээд давхар шатаах зуухаар хангах,
  • Азотын давхар исэл үүсгээд байгаа 40 мянган автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа" гэв. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
2023-12-11 12:47

Нямбаатар аа Сэлбэ,Баян хошуу дэд төвийг чинь өмнөх удирдлагууд чиньбарьж ашигл�##�танд оруулсан шүү.Хүний хийсэн бэлэн зүйл дээр ирчхээд өөрөө хийсэн мэт д�##�ьчихнахаа болиорой.Ард түмэн чамаас арай илүү чих,нүдтэй шүү.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-12-11 13:46

40 МЯНГАН АЙЛЫН 160 МЯНГАН ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ӨРТГИЙГ ЯАХ ВЭ. МАШИНАА ЗОГСОО, АЛТУУРЫН МӨНГИЙГ ЧИНЬ ТӨРӨӨС ТӨЛЬЕ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ЭСВЭЛ УЛНЫХАН НИЙСЛЭЛД ХАМААГҮЙ, ЗӨВХӨН БАЯЧУУД Л МАШИНААР ЗОРЧИХ ЭРХТЭЙ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ.

Зочин
Зочин
2023-12-12 08:49

За Нямбаатараа чи битгий тэгнэ ингэнэ гэж үлгэр яриад бай. Наад хэлж байгаа 3 ширхэг үлгэр чинь ямарч хэрэггүй. Хүний хувийн өмчийн 40 мянган машины хөдөлгөөнийг хязгаарлана гэж юу донгосоод байгаа юм бэ. Хамгийн түрүүнд бүх сайд дарга болон төрийн хурган дарга нарыг машин унуулахыг болчих. Түүнийхээ дараа асуудлаа ярь.

Зочин
Зочин
2023-12-12 12:34

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР , ХОТЫН УДИРДЛАГАД БИД ИТГЭЖ БАЙНА .ТЭД ХИЙЖ ЧАДНА ГЭХДЭЭ ДЭНДҮҮ ИХ ОЛОН ЗАВААН ӨМНӨХ НОХДЫН БААСЫГ ЦЭВЭРЛЭЖ ЦАГАА БАРЖ БУЙ НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ , ӨРӨВДМӨӨР ХАРАГДАХ ЮМ ДАА ...

зочин 11111111
зочин 11111111
2023-12-12 22:25

Гэр хорооллыг орон сууцжуулна гэж баахан төсөв хөрөнгө зарж байхаар дэд бүтцийг нь сайжруулж, цэвэр бохир усны шугамтай болгоод гудамжийг нь яаж гаргах т�##� дээр план зураг гаргаад өгчихвөл иргэд өөрсдөө ихэнхийг нь хийчихнэ дээ. Заав�##� цементэн ширэнгэ байгуулах шаардлага байгаа юм уу?
Харин 90-ээд оноос хойш утаа багасгах, агаарын бохирдол бууруулах нэрээр гаргасан төсөв хөрөнгийн тооцоог гаргаж ш�##�гах хэрэгтэй. Аливаа зүйлд үр дүнг тооцож хариуцлага тооцдог журам хаана байна аа? Төсвийн хөрөнгө дэндүү задгай явж ирсэн шүү өнгөрсөн 30 гаруй жилд.

Холбоотой мэдээ

Back to top button