НИЙГЭМ

Баянтэс сум: Галыг унтраахаар одоог хүртэл ажиллаж байна, хүн өртөөгүй

Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль шатжээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу шөнийн 00 цаг 40 минутын орчимд сургуулийн барилгад гал гарсан байна.

Иймд бид тус сумын засаг даргаас мэдээлийг тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн шөнө 00 цаг 40 минутад галын дуудлага мэдээллийг ирүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Энэ барилга 1972 онд ашиглалтад орсон 220 хүүхдийн хичээлийн байр бөгөөд галд ямар нэг хүн өртөөгүй. Галын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна" гэлээ.

Галыг тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид галын тархалтыг 06:02 цагт зогсоож, одоог хүртэл бүрэн унтраахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-13 08:17

Ийм мэдээн дээр хаха дарж байдаг хулгайч нарын бурхан ивээг

Холбоотой мэдээ

Back to top button