Нийгэм мэдээ

Нэг дороос: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 27-нд болгон дахин хойшлуулав

НЭМЭЛТ 12:10 цаг

Шүүх бүрэлдэхүүний зүгээс Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэснээр арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт дараагийн шүүх хуралдааны товыг зарлаж, дөрөв дэх удаагаа хурлыг хойшлуулсан явдал боллоо.

НЭМЭЛТ 11:40 цаг

Б.Ганхуяг "Хэрвээ хурал үргэлжлээд явуулах бол Д.Нямдорж өмгөөлөгчтэй оролцох ёстой" гэх саналаа илэрхийлэв.

Мөн өөр нэгэн өмгөөлөгч "Гурван гэрч болох Б.Энх-амгалан, н.Түмэнцогт, П.Ганхүү нар ирээгүй. Б.Энх-Амгалан гэрчийн тухайд “Астропресс” компанийн тухай, мөнгө зээлдүүлсэн тухай, "Астропресс" компанийн тоног төхөөрөмжийг худалдаж авсан асуудлуудыг тодруулах шаардлага байсан. Үүнийг прокурор 100 хувь хангаад шийдээд, мөрдөн байцаалтын ажлыг явуулсан. Гэвч ганцхан зээлтэй холбоотой асуултыг гэрчээс асуугаад бусад асуултыг орхиж, ажиллагаагаа бүрэн хийгээгүй байна. Үүнээс үүдэн хэргийн бодит байдлыг хангаж чадахгүй байна. Шүүх хуралдаанд нөхөн гүйцээх шаардлага байна" гэж үзлээ.

НЭМЭЛТ 11:30 цаг

Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Б.Гантулга нар ирцтэй холбоотой улсын яллагчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Б.Гантулга өмгөөлөгч хэлэхдээ “Улсын яллагч хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж үзэж байна. Хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан улсын яллагчийн энэхүү санал дүгнэлт үндэслэлгүй байна. Хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Ганхуягт хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэс болно. Тиймээс улсын яллагчийн хүний эрхийг хязгаарласан тус саналыг хүчингүйд тооцож, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэж хүслээ.

Мөн тэрбээр гэрч П.Ганхүү ирээгүй байгааг онцлов. Шүүх хуралд оролцуулах шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Энэ нь хуулийн дагуу заавал биелэгдэх ёстой тул албадан ирүүлэх зүйл заалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна гэж өмгөөлөгч н.Гантулга үзлээ. Түүнчлэн цахимаар оролцох хүсэлтийг хэд хэдэн гэрч ирүүлсэнд хувь хүний нууцын асуудал яригдах тул хэргийн нууцыг алдагдуулахгүй байх үүднээс биечлэн оролцуулах тухайд шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсээд тайлбараа дуусгав.

НЭМЭЛТ: 11.10 цаг

-Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал эхэлж, өмгөөлөгч нар хойшлуулах хүсэлтээ илэрхийллээ-

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Улсын яллагч ирцтэй танилцан 11 цагт шүүх хурлыг эхлүүллээ.

Улсын яллагч хэлэхдээ "Уг хэрэг шүүхэд шилжээд дөрвөн сар 9 хоног болж байна. Наймдугаар сарын 04-ний өдөр хэргийг шүүх хүлээн авсан. Түүнээс хойш гэм буруугийн шүүх гурван удаа зарлагдсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор ирлээ.

Г.Ганцэцэг өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед Г.Ганцэцэг өмгөөлөгч шүүх хуралдаанд байсан. Арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тов зарлагдахад өөр нэг хурал энэ цаг хугацаатай давхацсан талаар шүүхэд урьдчилан мэдээлээгүй.

Шүүгдэгч Б.Ганхуягт өнөөдрийн байдлаар гурван өмгөөлөгч хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар оролцож байгаа. Д.Нямдорж өмгөөлөгч цагдан хорихын шүүх хуралд оролцож байгаа, дуусгаад орж ирэхээр яригдаж байна. Тэгэхээр хоёр өмгөөлөгч хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалаад оролцохоор байна. Мөн Б.Гантулга гэх өмгөөлөгчийг нэмж авч байна гэж ойлгосон. Хууль зүйн туслалцааны гэрээгээ өчигдөр байгуулсан тул шүүх хуралдаанд оролцуулж байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримтууд болон бусад бүх зүйлсийг шинжлэн судалдаг. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч заавал хэргийг материалтай танилцах шаардлагагүй гэж бодож байна. Б.Хэрлэн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай баримтыг ирүүлсэн.

Өнөөдрийн хуралдаанд Б.Даваажанцан, Ц.Оюунбаатар өмгөөлөгчид ирсэн. Шүүх бүрэлдэхүүнийг дээрх ирцээр үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн дөрвөн гэрч тодорхой шалтгааны улмаас ирээгүй. Нэг гэрч нь тодорхой гэрийн хаяг дээрээ байгаагүй. Харин хоёр гэрч нь цахимаар холбогдоно гэсэн боловч одоогоор холбогдоогүй байна. Гэхдээ дээрх гэрчүүд хавтаст материалд хангалттай материалаа өгсөн учраас тэдгээрт үндэслэн шүүх хурлыг үргэлжлүүлье" хэмээн саналаа танилцууллаа.

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.12.13/ 10.00 цагт эхэлнэ. 

Нэг сарын өмнө шүүх хурал болсон ч Б.Ганхуяг эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал муу, гуравдугаар шатлалын эмнэлэгт сар орчим хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг өмгөөлөгч хэлсэн. Прокурорын байгууллага ч Б.Ганхуягийн биеийг үзсэн тул энэ саналыг хүлээн зөвшөөрснөөр, шүүх хуралдаан нэг сараар хойшиллоо.

Мөн түүний өмнө аравдугаар сарын 30-нд хуралдахаар байсан ч нэр бүхий гэрчүүд ирээгүй шалтгаанаар хойшлуулсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-13 09:30

Хур�##�дахгүй ээ. Худлааш дээ. Нэг ш�##�таг хэлээд л хойшлуулна. Наадуул чинь шүүх дээр үгээ хэожхийг огтоос хүсэхгүй байгаа шүү дээ. Ккк. Тэгчээд бас сонсголд оролцьё ч гэх шиг.

Зочин
Зочин
2023-12-13 09:59

За ингээд шүүх хур�##� явагдаад эхэлсэн тохиолдолд Ганхуяг нүүрсний сонсголд гэрчээр оролцож үг хэлэх боломжгүй болноо.

Зочин
Зочин
2023-12-13 12:26

Tegne sh dee. 27-nd ch khuraldakhgyi dee. Kkk

Зочин
Зочин
2023-12-13 12:36

ЭНЭ ШҮҮХ ГЭХ АВИЛГАЧДЫГ ЯАЛТАЙ БИЛЭЭ ҮНЭХЭЭР ГУТАМШИГ ИЛ БАД ХАХУУЛЬЧИД

Зочинadaasd
Зочинadaasd
2023-12-13 14:22

ene hulgaich nariig shuune gej baihgui um baina doo. bas l 7 jil bolood huun helelceh hugacaa geed end nar zavshaad ungurnu

Зочин
Зочин
2023-12-13 20:44

АЮУРСАЙХАН хулгайлахгүй ээ итгэж байна тмйм тэнэг хүн биш

Холбоотой мэдээ

Back to top button