Нийгэм мэдээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 461-р ангиас захидал бичиж, өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ

Наран овогтой Өнөрцэцэг би хууль бусаар цагдан хоригдоод 9 хонож байна. Маш хэцүү амаргүй өдрүүд үргэлжилж байна. Асуудлын учир нь олдох байх, хийсэн хэрэг үгүй тул гаргачих байх гээд ерөнхийдөө хүлээцтэй хандлаа.

Н.Өнөрцэцэг намайг ил тод шалгахгүй байгаа учир өлсгөлөн зарлаж байна. Би шалгуулахгүй гээгүй, намайг сайн шалга, шалгах шалгахдаа харин хуулийн хүрээнд нээлттэй ил тод шалга гэж хоригдохоосоо өмнө ч, хоригдсон хойноо ч хүссээр байгаа. Ард түмэн ч намайг ямар хэргээр буруутгагдаад хоригдоод буйг мэдэг.

Сонин хэвлэлээр Н.Өнөрцэцэгийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэж сүржин мэдэгдэх атлаа энд ирээд мэдүүлэг авч байгаа мөрдөгчийн яллах тогтоол хатуу хэлэхэд "онигоо". Муухан бичсэн зохион бичлэг.

Миний бичээгүй мэдээний талаар надаас асууж байх юм. Миний бичсэн мэдээ цэг, таслал бүр илт худал мэдээллийг агуулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Тодруулбал, ЭМЯ С.Чинзориг хоёрын хоёр охиныг БЗС-аар сургасан нь үнэн. X Богдын эмээ зээлтэй байсан, сэтгүүлч мэдээлсний дараа төлсөн нь үнэн. Шүүх энгийн иргэнд төмөр нүүрээ гаргаж, төрийн түшээдийн өмнө бөхөлздөг нь үнэн. Намайг буруутгаж буй энэ гомдлууд илт худал мэдээлэл мөн байна уу, биш байна уу та бүхэн саналаа хэлээрэй. Ийм л гомдлуудаар би өнөөдөр торны цаана сууж байна.

Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү. Тиймээс эрүүл мэнд амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. "Үгэнд ор, үгүй бол шоронд ор" гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улаан цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ЦЕГ-ын удирдлагууд анхааралдаа авч шударга ёсны талд зогсч өгнө үү.

Хоригдогч Нарангийн Өнөрцэцэг

2023.12.03

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2023 14:21

Өлсгөлөн зарлах ямарч үр дүн байхгүй эрүүл мэндээрээ хохироод дуусна шүү

Зочин
Зочин
12 сар 13, 2023 22:35
Reply to  Зочин

Чи ямар инээдтэй гар вэ эмэгтэй хүн тэмцсэнийхээ төлөө шоронд ороод захиа бичиж байхад �##�дааг нь засаад тавлаж байдаг арилцан дотортой м�##� вэ

Хулансаран
Хулансаран
12 сар 13, 2023 14:23

Яанаа пээ ямар их �##�даа бас дээрээс утга төгөлдөр логик дэс дараа үнэхээр �##�гаа мөн бичгийн хэв гэж. Тэгээд сэтгүүлч аан.Зөвч бичиж зөв найруулж зөв бодолтой явахыг сурахгүй өдий 40 гартлаа юу хийж явсан бүсгүй вэ.

Өвөө
Өвөө
12 сар 13, 2023 15:46

Харин ч чад�##�тай хүний бичгийн хэв бна даа

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 13, 2023 14:32

АВИЛГАД ИДЭГДЭЖ УЛСТӨРЖСӨН ЦАГДАА , ПРОКУРОР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ !!!

Зочин
Зочин
12 сар 13, 2023 14:48

Oilgoloo

Зочин
Зочин
12 сар 13, 2023 15:59

Шүүхийн ерөнхий зөвлөл гэр асар хурц ган араа шүдтэй төрийн байгууллага гартаа үзэг цааснаас өөр зэвсэггүй муу хүүхэний бичсэн мэдээтэй холбоотой гомдол гаргаад тэрийг нь прокурор цагдаагийхан өлгөж авч барьж хориод л энэ төр нэг л бишээ.

Өвөө
Өвөө
12 сар 13, 2023 16:23
Reply to  Зочин

Харин тийм

Зочин
Зочин
12 сар 13, 2023 16:27

Мөрдөнд үзэг цаас байгаад байдаг болчихсон юм уу

Зочин
Зочин
12 сар 13, 2023 16:38

Ene emegtei hulgaichdiin dund hulgaich baih geed unachihlaa. Ard tumnii tuluu gej hudlaa yarihaa bolih heregteu

хүннү
хүннү
12 сар 13, 2023 16:39

9 хоног мөрдөнд суухыг үзлээ одоо 9 хоног өлсөж үзэх нь дараачийн 9 хоногт сэхээнд орж үзэх гээ юу? чи.

Зочин
Зочин
12 сар 13, 2023 17:00

Үнэрээ өлсөөд хэрэггүй дээ. Ш�##� дэмий үнэнээ л өчих хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
12 сар 13, 2023 18:35

Энэ АНУ-ын нохой юугаа зарлах нь бидэнд хамаагүй. Монголын төрийн �##�бан хаагчид АНУ-ын нохдод өөрсдийгөө хэн гэдгээ харуулах цаг ирсэн юм.

Зочин
Зочин
12 сар 13, 2023 19:20

ард түмэн ч гэх шиг энэ боловсролгүй сэтгүүлч нэртэй харанхуйг танихгүй шүү! хийсэн үйлээ хүрт, чиний өлсгөлөн хэнд хамаатай юм

Зочин55ннн
Зочин55ннн
12 сар 13, 2023 19:22

Шинэ жилийн турах бэлтгэл үү айхтар нохой юм.санаа гэж собак

Зочин
Зочин
12 сар 13, 2023 20:40

Өвлийн хар хүйтэн энэ амьтныг тэнд аваачиж юу хийхэвдээ гадуур байцааж болдоггүй л юм байхдаа

Иргэд
Иргэд
12 сар 13, 2023 21:06

Б�##�ай шахуу юм

Зочин
Зочин
12 сар 13, 2023 21:38

Турах гээл д�##�жигнаад бсан наанаа тур

Иргэн
Иргэн
12 сар 14, 2023 05:35

Одоо өөрийнхаө хийсэн буруу бүхнээ энэ утгагүй бичсэн захиа шигээ олон түмэнд бичээд хэлчих.Чиний ам,үйлдэл 2 чинь юу хийдгээ өөрөө хэлээд өгчихлөө.Энд бичснээрээ хоригдож байгаа гэж яаж худлаа ярьж чадаж бнаа.Төртэй улс хуультай орон.Чам шиг шантаажчинг өмөөрдөг өрөвдүүлдэг технологи өнгөрсөн үетэйгээ хоцрогдсон .Битгий Хошин шог тоглох гээд олноор түрий барих гээд Жүжээд бай.

ЗочинЗочин
ЗочинЗочин
12 сар 14, 2023 09:14

Эмээлтийнхятадын өмхийрсөн мах, нүүрсний 44 машин, тэр олон ха�##�тын гэрээ

Зочин
Зочин
12 сар 14, 2023 09:27

Тэг тэг

Зочин
Зочин
12 сар 14, 2023 19:50

Үхэж үздээ

Холбоотой мэдээ

Back to top button