Нийгэм мэдээ
"Баавгай болохсон" кино өвлийн хахирган өдрүүдэд, монгол үзэгчдэдээ нээлтээ хийнэ
Найруулагч П.Золжаргалын бүтээл "Баавгай болохсон" УСК ирэх нэгдүгээр сарын 12-ноос монгол үзэгчдэдээ хүрэхээр болсон байна.
Энэ бол Каннын кино наадамд Монголоос шалгарсан анхны кино.
Намар "Улаанбаатар кино наадам"-ын үеэр нэг удаа толилуулагдаж, танхим дүүрэн монгол үзэгчдэдээ онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ үеэр найруулагч П.Золжаргал "Кино маань Улаанбаатарын, өвлийн хүйтэн өдрүүдийн тухай. Иймд идэр есийн хүйтэнд, асуудал мах ясанд тултал мэдрэгддэг өдрүүдэд Монгол үзэгчдэдээ албан ёсны нээлтээ хийнэ" хэмээж байлаа.
Хүйтэн, хахирган өдрүүд нэгэнт эхэлжээ. Монголчууд "Баавгай байсан бол ийм цагаар ичээндээ орохгүй юу" гэж бодоход хүрмээр ийм өдрүүдийн нэгэнд "Баавгай болохсон" УСК нээлтээ хийх нь.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш�##� тэнэг кино Монголын муу бүхнийг дэлгэж ашиг олж яадаг юм бол доо