Нийгэм мэдээ

Үйл явдал: "Монголын археологи - 2023" эрдэм шинжилгээний хурал болно

2023.12.22 буюу өнөөдөр болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

“Блю скай” зочид буудлын “Кристалл” танхимд

09:00-12:30 цагт ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулах “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт болно. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан болно. 

10:00 цагт Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" сонсгол үргэлжилнэ. 

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд

10:00-18:00 цагт "МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2023" эрдэм шинжилгээний хурал болно. 

Монголын Хөрөнгийн Биржид

10:00-15:00 цагт Иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна.

НҮБ-ын байрны 3 давхарт

12:00 цагт “НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн хаалт болно. Арга хэмжээнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын СОР28 хуралд эх орноо төлөөлөн оролцсон гурван залуу манлайлагч илтгэл тавина.

БНКазУ-ын Элчин сайдын яамны байранд

12:00 цагт "Казахстан Улсын хөрөнгө оруулалтын боломжууд" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button