УБЦТС: Эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлалт хийж байна
Айл өрхийн цахилгаан эрчим хүчийг урьдчилан мэдэгдэхгүйгээр хязгаарлалт хийх болсонд иргэд гомдолтой байгаа. Сүүлийн өдрүүдэд цахилгааны хязгаарлалтыг өглөө, орой байхаас үл хамаарч 1-2 цагаар хийж байна. Энэ байдалдаа УБЦТС ТӨХК тайлбар мэдээлэл гаргасан.
Тодруулбал "Эрчим хүчний системийн оргил ачаалал 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн юм. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт. Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрт нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байна.
Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсэж байна" гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ид өвлийн хүйтэнд арай зэрлэг бнаа. Хандгайтад цахилгаанаар амьдардаг айлууд хөлдөж бн ш дээ . Арай гэхэд арай Дэндүү бнаа. Хүрэлсүхийг гаргаснаас хойш монголчууд Модоо барьж бн шүү дээ