Нийгэм мэдээ

Эрээнээс хөдөлсөн шинэ автобусууд маргааш Улаанбаатарт ирнэ

Ногоон автобусны оронд тендер зарласны дагуу БНХАУ-ын Youtung Bus компаниас шинэ автобус нийлүүлэхээр болсон. Шинэ тендерт тус компани шалгарсан юм.

Тэгвэл эхний ээлжийн автобусууд урд шөнө Эрээн дээр иржээ. Улмаар Улаанбаатар хот руу хөдөлж эхэлсэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригийн мэдээлснээр арванхоёрдугаар сарын 31 гэхэд Youtung Bus компаниас 600 ширхэг автобус хүлээж авах юм.

Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал, эхний ээлжийн автобусууд арванхоёрдугаар сарын 28-ны пүрэв гарагт Улаанбаатар хотод ирнэ гэж мэдээлсэн.

Тэгэхээр энэ долоо хоногт багтан эхний шинэ автобусууд хөдөлгөөнд гарах нь.

Youtung Bus компанийн автобусыг үйлдвэрээс гарсан 50 ширхэг тутамд нь үзлэг, хяналт хийн хүлээж авах бөгөөд баталгаат хугацаа 24 сар юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2023-12-26 11:44

Жолоож, Түлш 2 хүрэлцэх үү,,,,,,

Зочин
Зочин
2023-12-26 11:46

Уг нь шинэ л юм гэхдээ яасан ч өнгө муутай автобус вэ. Их хотын нүүр царай болох автобус биз дээ.Өнгийг нь сайжруулах т�##�аар ярилцаж болдоггүй юм байх даа.

Зочин
Зочин
2023-12-26 13:34

3 жилийн дотор хийж чадаагүй ажлаа 3-хан сарын дотор хийчихлээ. Үнэхээр сонгууль дөхжээ гэж. Ажлаа үнэн, шударгаар сэтгэлээсээ хийвэл болдог л байхнүй юу. Сонгуулийн өмнө хэдхэн сард л ажилладаг шүү дээ энэ улм төрчид.

Зочин
Зочин
2023-12-26 18:21

Сэтгүүлч минь арай л худлаа түрүүлж мэдээлээд байна уу даа. Оны наана 600 биш шүү дээ. Зориуд худоаа мэдээлж хотынхоноо муухай харагдуулах арга юм уу

Зочин
Зочин
2023-12-27 04:42

Болж бн ш дээ. Ажлыг шударга, нээлттэйгээр хийх нь ийм үр дүнтэй. Энэ болж шинэ хотын удирдлагын энэ оны хамгийн үр дүнтэй ажилд орно. Баяр хүргэх хэрэгтэй. Хуучин мууг нь зогсоож, шаардлагатай үед нэмэлтээр гаргаж болно ш дээ. Муур ямар байх нь чух�##� биш хулганаа л барьж чаддаг байх ёстой гэсэн ардын үг байдгыг санаж байх хэрэгтэй. Энэ удаа өнгө чух�##� биш, хожим анхаарах нь зөв.

Зочин
Зочин
2023-12-27 08:50

Монгол хэл бичиг найруулга гэж түй ч �##�га. Яаж дээд сургууль төгссөн юм бэ дээ. Надаасаа дор бичих юм

Зочин
Зочин
2023-12-27 09:52

Өнгө нь яг болсон бн .манайх шиг саар�##� хотод яг таарна. Байнга угаагаад тамлаад байхгүй амар

Зочин
Зочин
2023-12-27 10:16

Худлаа зураг хуурч байна. Нэг хачин урт цагаан үлбийсэн автобус харагдана лээ. Яарв�##� даарна гэж ямар юм ирж иргэдийг бас дахин хуурах гэж байгаа бол, техникийн үзүүлэлт сайн ш�##�гаарай!!@ хулгайчуудаа

Зочин
Зочин
2023-12-27 11:45

Ugui tegeed iim sain goyo bus hajuud hiij bhad anhnaasaa avahgui dee So seg oruuulj irj bdg saihan garuud shuu

Холбоотой мэдээ

Back to top button