ЭДИЙН ЗАСАГ

“Ремикон” ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 92,186,238 төгрөгийн үнийн дүн бүхий 503,448 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байна.

Үүнээс “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR +15.00%) болон “Ремикон” ХК (RMC +11.03%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол керамик” ХК (KEK -8.54%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -7.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 307 ширхэг үнэт цаасыг 30,970,160 төгрөгөөр арилжаалагдсан байна. “TOP 20” индекс 0.85 хувиар өсч 18739.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,471,730,588,870.03 төгрөг боллоо.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button