Нийгэм мэдээ

Хүүхдийн амин үзүүлэлтийг цахим системээр хянадаг боллоо

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмч, сувилагчид бүх өвчтөний амин үзүүлэлтийг нэгэн зэрэг хянах төвлөрсөн системийг суурилууллаа.

Ингэснээр өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанар сайжрах, цаг алдахгүй байх зэрэг олон давуу талууд бий болж байна. Мөн тус тасагт хэсэгчилсэн засвар хийж, тав тухтай орчин бүрдүүлсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 14990 м2 талбайд хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн ээлтэй байдлаар тохижуулж, зассанаар хүүхдийн чадварыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.

“Аутизм Монгол-Анд” ТББ-ын мэдрэхүйн өрөө болон биеийн тамирын өрөөг тохижуулах төсөл хэрэгжүүлсэн. Ингэснээр Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний эвсэл сайжруулах, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах орчныг бүрдүүлсэн юм.

Уг ажлыг СДМЗХ-ны дэргэдэх “Нийгмийн ардчилал залуучуудын сан”-гийн шугамаар БНХАУ-ын “Энх тайван хөгжлийн сан”-д бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө төсөл хэрэгжүүлэх санал тавьж, улс, нийслэл, дүүргийн төсөвгүйгээр дараах гурван төслийг амжилттай хэрэгжүүлж, нээлтээ хийлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button