Нийгмийн

ЁС ЗҮЙ: Д.Одбаяр гүрийж үлдэх үү, албан тушаалаасаа огцрох уу

Монгол Улсын Үндсэн хуулийн ариун дагшин байдлыг сахин хамгаалагч гадны орны агаарын замд явахдаа онгоцны үйлчлэгийн өгзөгөнд хүрсэн гэх асуудал биднийг солонгосчуудад “шинээр таниулав”. Тэд “Чингис хаанаас өөр бахархах зүйлгүй ядуу орон” гэхчлэн цахим ертөнцөд биднийг бяц дэвсэллээ. Солонгост ажиллаж, амьдардаг хэдэн мянган иргэн маань ширээний буланд сууж, хэд хоног айлын шоовдор хүүхэд аятай амьдарцгаав.

“Монгол Улс” гэх нэг цонхоор бид ингэж муухай харагдацгаав. Ганцхан хүний үйлдлээс болж,  солонгосчууд манай жуулчлах, хувийн хэвшлийн салбарт хөрөнгө оруулах, оюунлаг залууст маань боломж олгох зэрэг  ажлуудаа хязгаарлах бодит эрсдэл үүслээ.  Энэ бүхнийг санаатай ба санамсаргүй бус байдлаар өдүүлсэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур 7 сая вонны торгууль төлөөд Монголд газардах нь ээ.

Тэр Монголд ямар ч байдлаар хуулийн хариуцлага хүлээхгүй. Учир нь, нэгт маргаантай асуудал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдээгүй, өөр улсын хуулиар хариуцлага хүлээчихсэн.

Хоёрт, Эрүүгийн хуулиас ажлын байрны бэлгийн дарамттай хэсэг хасагдсан. Нөхцөл байдал ийм учраас тэр онгоцноос буугаад л  ҮХЦ-ийн даргынхаа өндөр сэнтийд сууна.

Түүний цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусгавар болно. Тэр өөрийн хүсэлтээр ҮХЦ-ийн даргаас огцрохгүй бол хариуцлага тооцох эрх бүхий байхгүй. Өөрийн саналаар ёсзүйн хариуцлага хүлээж, огцорсон тохиолдолд цэц дотроо хуралдаад шийдчихнэ. Мөн түүнд цэцийн жир гишүүнээр үлдэн ажиллах боломж байгаа. Бүр огцорлоо гэхэд томилсон субьект нь орны томилгоог оруулна. Процесс нь ийм.

Хөшигний ард яригдаж буйгаар, тэр  огцрох өргөдлөө гаргана гэх. Мөнхүү МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй улс төрчид  хариуцлагаа хүлээх ёстой. Улсын нэр хүндэд нөхөж баршгүй сэв суулгалаа гэх өнцөгөөс шүүмжилсэн гэгдэж буй.  Тэрбээр ирээд, тухайн нөхцөлд чухам үйл явдал өрнөснийг өөрийнхөө биеэр тайлбарлах биз ээ. Ямар ч байсан Д.Одбаяр хуулийн хариуцлага хүлээхгүй. Ёс зүйг хэрхэн авч үздгийг нь одоо харах л үлдлээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
11 сар 14, 2019 08:18

Harsan yum shig bichihiimaa

U
U
11 сар 14, 2019 18:33
Reply to  Zochin

Odbayariin ehner uu ta uuruu

Холбоотой мэдээ

Back to top button