Танилц: Уртын зургаа, богино эргэлтийн 40 чиглэлээр автобуснууд үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлж, автобуснуудын чиглэлийг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Улмаар энэ сарын 20-ноос зорчигчид шинэ чиглэлээр явж эхлэх юм.
Магистраль 6 чиглэл
- Таван шар-Офицер
Нийт 75 автобус явна. Автобус хүлээх минут 2-3 минут байна.
- Зунжин-Сүхбаатарын талбай /Талбайн урд талын машины зогсоол/
Зунжингаас Сүхбаатарын талбайн зүүн тал буюу Соёлын төв талдаа эцсийн зогсоол байна. Буцахдаа Сүхбаатарын талбайн баруун талаас хөдөлнө.
- Нисэх-Сүхбаатарын талбай
Төв шуудангийн уулзвараар дайрах бөгөөд эцсийн зогсоол нь Сүхбаатарын талбай байна. Буцахдаа Сүхбаатарын талбайгаас Нисэх, Яармаг чиглэлд явна.
- Шархад-Хорооллын эцэс
- Ботаник-Хермес худалдааны төв
Ботаникаас гараад Дотоод хэргийн их сургуулиар зөрөөд Чулуун овоогоор тойрч Нарны замаар явж, Нарантуулаар зөрөөд Хермес хүрнэ. Буцаад энэ чиглэлээрээ явна.
- Шинэ 100 айл-Монгол тэмүүлэл сургууль
Баянмонголын гудамж, Энхтайваны гүүр, ТЭЦ-3 гэсэн маршруттай байна.
Тойрог 8 чиглэл
Тойрог чиглэл нь нэг зогсоолоос нөгөө зогсоол ирэхдээ тойргоор явж ирэхийг хэлж байна. Гэхдээ зөвхөн нэг талаар нь тойрох бус хоёр талаар нь тойрох аж.
- Гэмтлийн эмнэлэг-ТЭЦ 3 болон ТЭЦ 3-Бичил хороолол
Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол, Баруун 4 зам, Цагаан хаалга, ТЭЦ 3 гэсэн маршруттай байна. ТЭЦ 3, Гурвалжингийн гүүр, Саппоро, Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол гэсэн маршруттай байна.
- Баруун 4 зам-Төмөр замын дээд сургууль болон Төмөр замын дээд сургууль-Баруун 4 зам
Баруун 4 зам, Гэсэр сүм, Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Зүүн 4 зам, Нарантуул, Нарны замаар яваад Вокзал, Төмөр замын дээд сургууль.
- Дарь-Эх-Цагаандаваа болон Цагаандаваа-Дарь-Эх
Цагаандаваа, Цайз 16, Офицер, Зүүн 4 зам, Сансрын тойрог, 32-ын уулзвар, 17-ын уулзвар, Дарь эх.
- Баянбүрд-Гэсэр сүм болон Гэсэр сүм-Баянбүрд
Баянбүрд, 32-ын тойрог, 100 айл, Сансрын тойрог, Туннел, Хөгжим бүжиг, ШУТИС, Хүнсний 1-Гэсэр сүм.
Гол чиглэлүүд нь дээрх 14 чиглэл байх бөгөөд эдгээр чиглэлээс бусад чиглэлүүд салбарлаад явах аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шугамуудынхаа дугаарыг тавибал илүү ойлгомжтой болох байх даа.
Оройн мэнд. Дэнжийн 1000 зайсанд шинэ автобусаа явуулаач мөн Зайсан 3,4 -р хороололд шинэ автобусаа ганцыг ч гэсэн явуулж өгөөч энд явж байгаа хуучны автобусны маш хүйтэн хуучирч муудсан жолооч нар нь хөөрхий зорчигчдоо аваад их л чармайж явах юм бодох хүн байна уу.ард иргэд жолооч нараа анхаарч хараачээ дуугуй л байгаад болж байгаа юм уу хэцүү л юм
Энийгээ зун хийж болоогүй юм уу? Өвөл хүйтэнд дэмий байхдаа.
Хермесээс биш 10-р хорооллоос ботаник гээд нарны замаар явбал зүгээр юм биш үү. Баруун талаас ирээл Хермес рүү нэг буудал алхахгүй шууд суухаар зохицуулбал
Орбит-Ард кино театр-47 чиглэл нь хуучнаараа явах юм бол Бөмбөгөрийн түгжээнд ороод таг болдог учраас Орбитын ард түмэн хуучин шигээ автобусаа 30-1.30 мин хүлээдэг хэвээрээ л үлдэх юм бна даа. Орбит:47 чиглэлийн автобуснууд нь хүйтэн, цонх нь цантчихсан, гаднах хаяг нь орой үдэш хав харанхуй, суудлууд нь бохир, барих бариул баганууд нь эвдэрчихсэн байдалтай байдаг тул шинэ автобуснаасаа явуулж өгнө үү.
Орбитын оркуудыг 5 шард буулгаад орхи. дамжаад хотын төв орно биз
Тэгээд маршрутаа задлаад бичээч. Яг хаагуур яваад хаана хүрэх гээд байгаа юм. Хуучин маршрутаас өөрчлөгдсөн, сайжрах боломж нь юу юм бээ гээд.
Нямбаатарын бас нэг холион бантан болох нь дээ .п.и.з.д.а