II эмнэлгийн захирлаар очсон Б.Бямбадоржийн балгууд

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар Б.Бямбадоржийг томилсон. Шинэ он гаргаад, түрүүчийн даваа гарагт ажлаа хүлээн авсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Б.Бямбадорж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байв. Түүнийг өнгөрөгч 2023 оны гуравдугаар сард ажлаас нь чөлөөлсөн. НЭМГ-ын даргад цар тахлын үеийн хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон, үүний дараа тус газрын ажилчдын 40 орчим хувь дарамт, шахалтаас болж чөлөөлөгдсөн байдаг.
Улмаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын тушаалаар Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаас чөлөөлсөн.
Түүний өмнө Б.Бямбадорж нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ч ажиллаж байв. Тэр үед мөн хэл ам тойроогүй, цар тахлын үед хувийн эмнэлгээр дамжуулан мөнгө угаасан гэх асуудал ч сөхөгдөж байлаа.
Харин одоо Б.Бямбадоржийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар очсонд эмч, ажилчид дургүй байна.
Б.Бямбадорж ЕТГ-ын дарга Я.Содбаатартай нэг нутаг, Өвөрхангай аймгийнх. Олон том "ар"-тай, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалуудад шууд томилогддог, сэлгэдэг гэдгээр нь эмч нар илүү мэдэх юм.
НЭМГ-ын 54 ажилтны дийлэнх нь Б.Бямбадоржоос "ҮРГЭЖЭЭ"
Б.Бямбадорж НЭМГ-ын дарга болсноос хойш тус байгууллагын ажилчдын 80 орчим хувь нь ажлаа өгчээ. Зарим нь тэтгэврийн нас болсон шалтгаанаар гарсан бол заримыг нь ажлаас халсан, дийлэнх нь элдэв дарамт, шахалтыг тэвчихээ байж өөрсдөө ажлаа өгчээ.
Тус байгууллага ердөө 54 хүний орон тоотой. Тэдний 80 орчим хувь гэхээр 40-өөд хүн нь солигдоод байсан гэсэн үг. Эх сурвалжуудын өгч байсан мэдээллээр тус сул ажлын байруудад Б.Бямбадорж дарга өөрийн хүмүүсийг томилсон гэх. Тэдний дунд мэргэжлийн бус хүмүүс ч хэд хэд байсныг онцолж буй юм. Ийнхүү Б.Бямбадоржийн тодотголтой шинэ ажилчид болон хуучин байсан цөөхөн хүмүүсийн дунд таарамжгүй байдал үүссэнээс болж тус байгууллагын ажил ч урагшлахгүй байсан гэгдсэн.
Мөн авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулсан ч хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байдаг.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувьдаа эмнэлэгтэй хүнийг томилдгоо болимоор юм
Ene hun darga narin suudald selgej darga boloh yostoi yumuu haashaa yum nas suuder n tetgevert garsan bmaar yum
Ингэж муу муухайгаа дуудуулан байж дарга хийх ямар шаардлага бна хувийн эмнэлэг сувиллаа л ажиллууаач хүний шуналаа гэж
ene muu xuviin ashig sonirxoltoi xulgaich xuviin emlegteige ijil salbaruudr xulgai xiij yvd bnaa. Odoo 2r emlegiin japan tuxuurumjuudiig aktld xuvi ruga zuuchn. ynaa nere. urd urdiin xariutslagiign tootsoochee. xereg xuuchirdgui bga shu.
ХУУЧНААР САЙД НАРЫН ЭМНЭЛЭГ ГЭЖ БАЙВАА ХӨӨРХИЙ ЭНЭ ЭМНЭЛЭГТ ТАНИЛ ТАЛТАЙ НЬ МОРИЛЖ ТАРВАЛЗДАГ БАЙЛАА .ЭНЭ НӨХӨР ЧИ БОЛЬЧИХОО ЧИ ТАКСИНД ЯВААЧ НОВШОО ЭСВЭЛ ДОЛООН БУУДЛЫН ЭЦЭС БАЯНХОШУУНЫ ЭЦЭСТ НҮҮРС ЗАР АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОЁ ЧАМАЙГ
Монголд хэрэг хийсэн хулгайч хүн бүүр том дарга болдог тогтолцоотой гаж юм Монголоор дүүрсэн
2-р эмлэгэд ирээд бас баахан хүн халах, солих биз. Төрөөс хачиг шиг салдаггүй, жаахан ажиллаж мөнгө хийгээд явчихдаг ийм нөхдүүд их байх юм да. Олон хүний ад болсон нөхрийг дахин дахин даргаар тавиад бгаа нь ямар учиртай юм бол....
Артерийн түмний эрүүл мэнд хэцүү л болж байна даа.
Бас л Содбаатар ЖДҮ Хөгжлийн банкнаас Зээл авсан гээд...
МАН -ын гишүүн үү