Нийгэм мэдээ
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна

"Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.01.16/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр хуралдаан эхэлсэн ч улмаар яллагдагч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч н.Очбаяр шүүх хурлыг хаалттай хуралдуулах хүсэлт гаргасан юм. Энэхүү хүсэлтийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн 13.00 цагт завсарлаж, хүсэлтийг хэлэлцсэн. Улмаар хаалттай хэлбэрт шилжиж, орой хүртэл хуралдсан ч шийдвэрт хүрээгүй.
Шүүх хурал ийнхүү өнөөдөр хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна.
Шүүгдэгчээр:
- Т.Аюурсайхан
- Т.Түвшинбаатар
- Х.Батхишиг
- Б.Ганхуяг
- О.Данзанлувсантүдэв
- Б.Отгонжаргал
- Г.Гантөмөр
- О.Дагвадорж
- И.Даваадорж
- П.Бадамханд
- Б.Эрдэнэбаяр нарын хүмүүс оролцох билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаалттай гэнэ, АН болохоор зурагтаар шууд шоронд хийдэг. Сонин шүү