БНХАУ-ын хүн ам өнгөрсөн онд 2.1 саяар буурчээ
Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс болох БНХАУ-ын хүн ам хоёр дахь жилдээ буурсан байна. Хүн амын тоо буурч байгаа нь төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч, коронавирусийн нас баралттай холбоотой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Тус улсын Үндэсний лхагва гарагт /2024.01.17/ гаргасан тоо баримтаас харвал 2023 онд Хятадын хүн ам 2.08 сая буюу 0.15 хувиар буурч 1.409 тэрбум болсон байна. Харин 2022 онд тус улсын хүн ам 850 мянгаар буурсан, энэ нь 1961 онд Мао Зэдуны үеийн их өлсгөлөнгөөс хойш хүн ам анхны удаа буурсан тохиолдолд байсан юм.
2022 оны арван хоёрдугаар сард эрх баригчид ковидийн хориог цуцалсны улмаас өнгөрсөн жилийн эхээр БНХАУ-д коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдсэн. Ингэснээр ковидийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 6.6 хувиар өсөж 11.1 саяд хүрчээ. Нас баралтын түвшин өнгөрсөн жил 1974 оны Соёлын хувьсгалаас хойш үзэгдээгүй өндөр түвшинд хүрсэн байна.
Нас баралт нэмэгдсэнээс хойш шинэ төрөлт 5.7 хувиар буурч 9.02 саяд болжээ. 2022 онд мянган хүн тутамд төрөлт 6.77 байсан нь өнгөрсөн жил 6.39 болж буурч, дахин нэг түүхэн доод рекордыг тогтоосон юм.
Төрөлт буурч байгааг Мичиганы их сургуулийн хүн ам зүйч Жоу Юн “Төрөлт багатай улс орнуудаас ажиглахад буурч байгаа төрөлтийг зогсоож, нэмэгдүүлэх их хэцүү байдаг” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн шоргоолжнууд шүү, аймаар сэдэв, үүрийг нь хөндөж огт болохгүй. Дэлхийгээр нэг тарчих вий, аюул аюул.