Н.Сугар: Осол халтиргаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна

Дүнжингарав орчимд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
"Галд өртсөн 207 оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Мөн 62 өрхийн 178 иргэн галын ослын улмаас хохирсон. Эдгээр иргэдийг нийгмийн баталгааг нь яаж хангах эсэх асуудал хөндөгдөж байна. Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна.
Үүний дараа хуулийн байгууллага ажиллаж, дүгнэлтээ гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах асуудал НОК дээр судалгааны ажил хийгдэж байна. 28 шатсан машиныг зөөвөрлөх ажил хийгдэнэ. Мөн дээрээс нь үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авна.
Хэргийн газрын үзлэг хийгдсэний дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэл өөрчлөлт орж буй нурах эрсдэл болон ашиглалтад оруулах боломжтой эсэхийг мэргэжлийн дүгнэлтүүдийг хийнэ. Осол халтиргаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна.
Хэргийн газрын үзлэг хийгдсэний дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлт өөрчлөлт орж буй нурах эрсдэл болон ашиглалтад оруулах боломжтой эсэхийг мэргэжлийн дүгнэлтүүдийг хийнэ. Нийслэлийн хэмжээнд бүх бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. УОК шуурхай штаб байгуулаад холбогдох бүх албан хаагчдид ажиллаж байна" гэв.
Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халтиргаанаас болж осол аваар нэмэгдэж бгаашдээ хүлээн зөвшөөр дарга нэртэй ноходоо
Осол ха лтиргаа гулгаанаас болоогүй, том тэрэгний жолоочийн үйлдсэн дүрмийн бус хөдөлгөөнөөс (давхар эргэсэн) болсон нь хэн бүхэнд илэрхий харагдаж бна !