"Замаас холд" гэж шаардсан жолоочийг согтуудаа цохиж, амь насыг нь хохироожээ
Иргэн П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд автомашин жолоодож явсан А-тай маргажээ. А түүнд “Замаас холд” хэмээн шаардлага тавихад, П нь “Машинаараа дайрах шахлаа” гэж маргалдан, улмаар А-г машинаасаа бууж ирэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисноос А унаж, газар дээрээ нас барсан байна.
Прокуророос П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. П-ийн санаатайгаар цохисон үйлдлийн улмаас иргэн А тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирсон тул түүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэжээ.
Анхан шатны шүүхээс П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Түүний өмгөөлөгч ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг хүсэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч П өмнө нь гурван удаа бусдын биед халдаж, ял шийтгүүлж байсан ч засрал хүмүүжлийг олоогүй гэж дүгнэн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зөв гэж үзжээ.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санаатай хүнийг цохиж алаад 10 жилийн хорих ял гэдэг бол бага ял байна гэж жирийн иргэн хүн үзэж байна ял нь хөнгөджээ
Хүн санаатай алсан, өмнө нь ч 3 удаа хүн зодож хохироож бсан балмад араатныг 15 жилээр нь тултал нь шийтгээч. Юуг нь хайрлаад бгаан. Аюулгүй орчинд амьдармаар бна шүү.
Хонь хулгай хийхэд 10 жил бил үү?!
Хөнгөн ял оноодог хүнлэг энэрэнгүй нийгэм нь энэ үү. Урьд нь бусдын биед халдаж бсн бол ялын хамгийн хүнд зүйл ангиар шийтгэх хэрэгтэй.
10gj yu we 20jil 25.30jil bhabolitsimuu
Хэрээ мэдэхгүй далжигнаж байэ үхдии ш дээ
M#l
Яасан хэрцгий авир вэ, з
Нөгөө тэнэг нь холд гэж хэлснийг нь намайг ал гээд ойлогчиж энэ монгол хий ихтэй харчуудын яанаа хэнтэй тэмцэхээ мэдэхгүй хоорондоо л алалцаад бдаг
Хүн хөнөөгөөд 10 жил,Монгол хүний амь ийм хямдхан болжээ