Нийгэм мэдээ

Өнгөрсөн долоо хоногт I эгнээгээр зорчсон 12,427 жолооч ₮20 мянгаар торгуулна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногт (2024.01.22-01.26) замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн тоон мэдээллийг нийтэллээ.

Ингэхэд хамгийн их давтагдсан зөрчил гэвэл 12,427 жолооч нэгдүгээр эгнээгээр зорчиж, 1903 жолооч зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байршуулснаас ачуулжээ.

Нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.

Харин үүнээс бусад тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-т зааснаар 20,000 төгрөгөөр торгох хариуцлага оногдуулна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зам
Зам
1 сар 30, 2024 12:53

Воов төр засаг 7 хоногт нэг зөрчлөөр 247000000 төгрөг ард иргэдээс авч байна. Цагдаагийн байгууллагын ш�##�гадаг бусад зөрчил нэмэгдэнэ овоо юм болно доо. Үүн дээр бусад байгууллага /га�##�ь татвар гэх мэт/ зөрчлийн хуулиар хэдэн төгрөгний торгууль ногдуулж бүү мэд иргэдээ шулах юм даа.

Oidov Batdelger
Oidov Batdelger
1 сар 30, 2024 16:18

1-r эгнээгээр дан ниитиин тээвэрээ явуулаад дүрэм зөрчсөн жолоочииг арга хэмжээг өндөр авахад дайрч ороод бхаа болино бхдаа арай эмх замбараагүй түгжрээ.....яаанадаа монгол минь

Холбоотой мэдээ

Back to top button