Б.Азжаргал: Дархан хот нийтийн тээврийг нэвтрүүлж, эко, цахилгаан автобусууд иргэдэд үйлчилнэ
Дархан-Уул аймаг нийтийн тээврийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал, ирэх сарын 1-ний өдөр буюу нөгөөдрөөс эхэлж тус аймагт эко, цахилгаан автобусууд иргэдэд үйлчлэх юм байна.
Чиглэлийн хувьд өмнө нь хэрэгжиж байсан дөрвөн чиглэл дээр нэмж, шинээр нэг чиглэл гаргаснаар нийт таван чиглэлд үйлчилгээ үзүүлэх аж. Үнийн хувьд том хүн 500, хүүхэд 300 төгрөгөөр үйлчлүүлдэг байхаар тогтжээ.
Энэ тухай Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: Хөнгөлөлтөд хамрагдах эрх бүхий иргэд цахим системд шилжих хүртэл хуучин хэрэглэж байсан картаар үйлчилгээгээ авна. Маршрутаас хамаарч автобусны тоо, хүлээх хугацаа харилцан адилгүй байна.Автобус 07.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ. Нийтийн тээвэр эхэлж буйтай холбогдуулан такси үйлчилгээ, хувийн тээврийн хэрэгслүүд автобусны буудлуудыг чөлөөлж өгөхийг хүсье. Цаашид автобусны буудлыг тохижуулах, цахим системд нэвтрүүлэх зэрэг хөгжүүлэлтийн ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ гэлээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 атус л ханг�##�ттай .1 атус нь 500 сая юм уу яасан үнэтэй юм. УБ ын нийтийн тээвэрт явах атус чинь 275 сая бздэ
сайхан мэдээ байна. Хүүхдийг үнэ төлбөргүй баймаар байна.
Kkk. Nuguukh nogoonuudaa Darkhan ruu chikhchikheegyi l baigaa daa.
Энэ авилгачин нэг өдөр дээлээ нөмөрнөө.