НИЙГЭМ

Амлалтдаа найдсан жолоочгүй нийтийн тээвэр

Нийслэлчүүдийн амин хэрэгцээ болсон автобусыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Өнгөрсөн жил зарласан тендер будлиантаж, "Ногоон автобус"-ны гэх хэрэг мандаж хотын мээр, түгжрэлийн сайд, газрын дарга хуйгаараа огцорсон. Бас хоригдсон, шалгагдаж буй.

Ингээд хотын шинэ дарга олон улсад нээлттэй тендер зарлаж, 600 шинэ автобусаар "цус сэлгэх" төсөл амжилттай хэрэгжсэн. Гэвч шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулах гэтэл жолооч нарын хүрэлцээгүй байдал асуудал болов.

Тиймээс хотын дарга "Нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийнэ. Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн  В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна. Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргана. Жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ" гэх шийдвэрийг танилцуулаад байна.

Хотын даргын төсөөллөөр гуравдугаар сарын 15 гэхэд автобусны гаралтын тоог 1200 болж, зургаадугаар сард дунд оврын автобусны тендер зарлаж, гэр хорооллын захын чиглэлд явуулна гэж байгаа.

Нийтийн тээвэр бааз шинэчлэл хийсэн ч ийнхүү боловсон хүчний дутагдалд орж, армийн дайны тэтгэмж амлан жолооч цуглуулахаар нийслэл ажиллаж эхэллээ. Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэгчлэн сөрөг, муу бүхэн нь илчлэгдэн шатаж, муудсан хэдэн автобусаа солихоор жолоочгүй болчхож байгаа нь нийслэлийн нийтийн тээврийн салбар түүхийгээрээ байгаагийн илрэл юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-06 17:38

Жолооч нар нь өөрсдийнхөө төлөө ямар ч �##�хам хийхгүй, арчаагүй царайлаад сууж байна. Яасан өрөвд�##�тэй юм бэ. Ийм болохоор л дарлуулж байгаа ш дээ

Зочин
Зочин
2024-02-07 08:46

автобус жолоочтой болчих юм бол ядаж 500 автобусныхаа 20 30ийг нь зүүн с�##�аа х�##�дварт чиглэлтэй болгоод явуулчих ганц суугаад очих байсан юман дээр 2 3 дамжиж бна шдээ

Холбоотой мэдээ

Back to top button