НИЙГЭМ

Хагалгаа хийлгэх, хишиг даллага дуудуулахад сайн өдөр

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 08.12-18.00

Аргын тооллын 2 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 27, Суулга одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button