Нийгэм мэдээ

Сар шинийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс допингийн шинжилгээ аваагүй

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн.

Тэгвэл, тус барилдаанд зодоглосон бөхчүүдээс допингийн шинжилгээ аваагүй байна.

Дүрэм ёсоор Допингийн эсрэг үндэсний төв Сар шинийн барилдааны хүрээнд ажилладаггүй.

Харин ноднин, туулай жилийн барилдаанд МҮБХ хүсэлт өгсний дагуу 15 бөхөөс шинжилгээ авахад Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар допинг хэрэглэсэн нь тогтоогдож байв.

Энэ жилийн хувьд МҮБХ хүсэлт өгөөгүй тул бөхчүүдээс допингийн шинжилгээ аваагүй юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button