Нийгэм мэдээ

Сурагчид 180 баринтаг оёж, Үндэсний номын санд хандивлалаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа.

Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш цагаан сарын баярын сар шинийн өдрүүдэд өргөн хандивлаж ирсэн юм.

Энэ удаагийн 108 баринтагийг тус сургуулийн захирал, доктор Л.Цэнгэлмаа, нийгмийн ажилтан н.Одмаа, 11 дүгээр ангийн сурагч н.Есөнхүсэл, н.Эрдэнэ-Очир нар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгч, ном судрын дээжээс өөрийн гараар баринтаглажээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

180 юм уу 108 юм уу зөв мэдээ баймаар юм. Уг нь энэ их сайн үйлс болно.

Зочин
Зочин

108 байхалдаа

Холбоотой мэдээ

Back to top button