Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүх хурал долоо хоногоор хойшиллоо
НЭМЭЛТ: 11.03 цаг
Б.Энх-Амгалан, З.Энхболдыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.00 цагаас товлогдсон. Улмаар, хуралдааныг дахин долоо хоногоор хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 7-ны 13.30 цагт хуралдахаар шинэчлэн товлосон байна.
ЭХЛЭЛ: 08.32 цаг
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүх танхимд болсон ч дахин хойшилсон.
Үүний өмнө өнгөрсөн нэгдүгээр сард болохоор товлогдоод байсан ч гэрчүүд хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл хоёр удаа хойшлоод буй дээрх шүүх хурал өнөөдөр болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүх энэ 2-ыг тавиад туухаар шийджээ!!!
Ахин дахин хойшлуулаад аргалж ядаж байхаар “эдгээр хүмүүсийн хэргийг хэлэлцэхгүй “гээд л шууд зарлачихмаар юм.
Ээ, та 2 гялс хороо найруулаач дээ, та 2оос болоод Шүүхийн нэр хүнд унаад байна штээ, шүүх хуралаа дандаа хойшлуулдаг гээд.
Энхамгалан гэж бялдууч бөгс долоогч бөглүү нөхөр дарга хийгээд л энэ тэнд айлчилаад л зугаалаад явах юмдаа. Юу хийж явдагийн зугтчих газар нүх сүв хайгаад байх шиг
Маш муу санаатай, бас маш зальтай, мөн бас маш их тооцоотой нөхөр дө за.энхбол гэж.
Их хурал, ерөнхийлөгчийн тамгын газар зэрэгт байхдаа МАН намынхныг толгойг нь өндийлгөхгүй, зандарч, айлгаж, тунирхаж, түгжиж, гацааж, блоклож мөн ч их хор хутгаж, санасандаа хүрч, Монголын төр засгаар тоглож, олон түмнийг их ч нулимаж байсандаа. Улс оронд хэрэгтэй, ирээдүйтэй гэсэн болгоныг сөрж, өөрсдийнхөнтөйгөө сүүлд ашиглах гэж улс орны эсрэг хүртэл үйл хийхэд бэлэн байсан. Гадныхны хүүхэлдэй болсон з.ннхболд захиалгат ардчиллынхандаа бол алтан бурхан нь байсан нь мэдээж ээ.. Либерал ардчилагчид яг төлөөллөө олж үлдээсэн байсан шүү. Жижигхэн биенд нь ямар их хор агууллагддаг ийг нь тухайн үед гайхдаг байлаа.
З. Энхболд ямар хэрэг хийчихсэн юм бол доо. Чадалтай хүү юмсан
Муу Бэлтрэгийг шууд буудах хэрэгтэй, хүн дүрстэй чоно ш дээ ! Ардчилагч гэж шаагаад л явснаа Путин тай ганц удаа уулзаж зад загниулаад л Монголын дайсан болсон муу гөлөг бгаа юм !
ӨМХИЙ МАНАН МАФИЙНХАН ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААД ӨГӨӨГҮЙД ХОНЗОН САНАН, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГАД БДАГ ӨӨРСДИЙН ГАР ХӨЛӨӨРӨӨ ДАМЖУУЛАН З.ЭНХБОЛДОД ЗОХИОМОЛ ХЭРЭГ ТОХОХ ГЭЖ ОЛОН ЖИЛ ОРОЛДОЖ БНА. МОНГОЛЧУУДАА, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ! ИЙМ АЖИЛЛАГАА МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ТАНЬ ДЭЭР Ч УДАХГҮЙ ИРЭХГҮЙ ГЭХИЙН БАТАЛГАА АЛГА БОЛЖЭЭ!
оймс гутал нүүрснээс өгсүүлээд төрийн том компаниуд хүртэл хулгайлж болох бүхнийг хулгайлсан шдээ
Мэдэн будилж гэнэ