Хатгалаас сурвалжилж байна| Ж.Төмөрсүх: “Хөх сувд" мөсний баярыг анх 25 жилийн өмнө зургаан морин чаргатай эхлүүлж байлаа

Eguur агентлаг “Хөх сувд-2024” мөсний баярыг Хөвсгөл аймгийн Хатгал сумаас сурвалжлан ажиллаж байна.
НЭМЭЛТ 13:40 цаг
"Хөх сувд-2024" мөсний баяр Хөвсгөл нуурын Хайчийн аманд үргэлжилж байна. Бид уг наадмыг анх санаачилсан Ж.Төмөрсүхтэй уулзлаа.
Тэрбээр " Анх 2002 онд зургаан морин чаргатай энэ наадмыг эхэлж байлаа. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалах энэ бүхнээ таниулах зорилготой байсан. Түүнээс хойш хориод жил тасралтгүй үргэлжилж, өнөөдөр "Хөх сувд мөсний баяр" монголчуудын төдийгүй олон улсын жуулчдын анхаарлыг татаж чадсан зорин ирсэн наадамд болсон баяртай байдаг.
Хатгал тосгоны ЗДТГ санаачилсан энэ баярыг өнөөдөр л гэхэд албан бус тоогоор 10 мянган хүн зорин иржээ. Энэ жилийн онцлог бол Хөвсгөл нуурын бэлэг тэмдэг болсон "Хөх баавгай" брэндийг таниулах, хоногшуулах зорилго агуулж буй.
Бидний байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахыг уриалсан энэ санаагаа "Хөх сувд мөсний баяр"-аараа түгээн дэлгэрүүлсээр байна. Цаашид ч бидний зорилго ийшээ чиглэнэ" гэлээ.
НЭМЭЛТ: 13.30 цаг
“Хөх сувд-2024” мөсний баярын албан ёсны нээлт 14.00 цагаас болно.
Нээлтээс өмнө шагай, сур харваа, тэшүүрийн тэмцээнүүд эхэлж, үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа нээсэн. Албан ёсны нээлтээс өмнөх дүр зургийг гэрэл зурагт буулгав.
ЭХЛЭЛ
"Хөх сувд-2024" мөсний баяр Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд өнөөдөр эхлэх гэж байна.
Мөсний баярыг үзэхээр Франц, БНСУ, БНХАУ, ОХУ-аас жуулчид иржээ.
Хөвсгөлийг зорин ирж буй аялагч, амрагчдыг
- Дулаан хувцаслах
- Зам халтиргаатай байгаа тул болгоомжтой явах
- Хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх
- Шөнийн цагаар мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх
- Бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээр мөсөн дээр тоглуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа.









Жанхай, Хатгал, Ханх, Хүзүүвчийн шил, Хөвсгөл далайн зүүн эрэг дэх амралтын газрууд мөсний баярын үеэр ажиллах юм байна хэмээн зохион байгуулагчид мэдээлэв.




СЭТГҮҮЛЧ:
Д.МӨНХБАТ
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
Б.БАЯРТ
ЗУРАГЛААЧ:
Б.ЭРДЭНЭБАЯР
О.УЛСБОЛД
Б.МЯГМАРБАЯР
ДРОН:
С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө эргүү хүүрнүүд вэ цас зудад зовж м�##�аа сүйрүүлж хүнтэй м�##�тайгаа үхэу байхад юун баяр вэ цуц�##�лаа гээд байсан биздээ ямар тэнэгүүд нь баярлаад явах юм тэр явж байгаа нь ч зб байгаа нь ч тэр үнэн мунхөг юмнуудыг харцгаая даа хаха
ЧИВЭЛТ ХОРВОО ЧИ ДЭНДҮҮ ДАВЧУУ БӨЛГӨӨ ЦАС ЗУДАНД МАЛЧИД НЭРВЭГДЭЭД ХОТОО ХАРЛУУЛААД СЭТГЭЛ САНАА ЭД МАТЕРИАЛЫН ХОХИРОЛД УЧРААД БАЙХАД ХЭСЭГ ГАРУУД ТЭНД БАЯРЛАЖ ХӨӨРЧ ЭРГҮҮТЭЖ ЯВАХ ЮМ ДАА.АМЬЖИРГААНЫ МАЛААСАА САЛААД МАЛЧИД ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮНДЭСНИЙ ЭМЭГНЭЛ ЭНЭ БАЙНА.ОДОО НААД БАЯРАА ТАРААГААД ТЭНД ОЧСОН БҮХ ГАРУУД ЗУДТАЙ БАЙГАА МАЛЧДАД НЭГ ӨДӨР ОЧИЖ ТУСЛААЧ ТЭНЭГҮҮДЭЭ ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ БАЯР ЯГ ОДОО ТАРАА ЭНЭ БАЯРАА МАЛ ЗУДАНД ХИАРСАН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЭД БАЙГАА ЮМ УУ?
Хулгайч баячууд чам шиг улны оркоор за�##�гахгүй.
Хулгайч бол том нүгэлтэн гэдэг нэг өдөр нүдээрээ гарна даа
ӨӨРТӨӨ ХЭЛСЭН ҮГ ХЭМЭЭН ОЙЛГОЛОО
хайран сайхан д�##�айг минь баас шээс шүлс хир буртгаараа бузарлаж байж лус хилэгнүүлж үхэж д�##�д оровоо.
Ханш нээхээр лугаа зөв тахиж тайлах хэрэгтэй юм даа Мөсний баяр юу нь болохгүй гэж Монголын 360 д сумын 260 д нь зудтай байгаа шүү дээ . Тэнд зуд болсон гээд бүгд гашууд�##� зарлах юм уу. Энэ бол байг�##�ийн ш�##�гар�##� зунжингаа хийсэн ажлын дүн эзэн хүний авха�##�ж .Сүхбаатар аймгийн нэгэн суманд зудад ихэнх иргэд м�##�аа үхүүлсэн байхад адилхан нөхцөлд байгаа 4 хот айл ямар сайхан бэлтгэлээ хангасан м�##�ын хорогдолгүй өвөлжиж бна вэ
Гашууд�##� гээгүй шүү байг�##�иин хатуу үзэгдэл бүгд л нэрвэгдээд байна тэр 4 айлд ч нөлөөлөх л байх онгирох хэрэггүй
Хааяагүй л мөм байнаа заав�##� бөөнөөрөа очиж эх д�##�айгаа бузарлах хэрэггүй л юмсан мөс шүү
Очсон сүгнүүд чинь хараад байхад ихэнх нь мэдрэлүүд юм бишүү хайран нууран дээр шээж байгаад нүгэл хүрнэ дээ хүүрнүүдэд
Ингэж ч болохгүй тэгж ч болохгүй гэчээд зөөврийн нойл байгаа юу?
Энэ сайхан цэнгэг устай ариун тагшин нуураа уг нь өвөл зунгүй хамга�##�сан бол.
Аял�##� нэртэй дээр нь шээгээд л, нус цэрээ хаяад л....
Буруу л юм эхлүүлж дэ. Мөсөн дээр ээ бие засаад, нус, цэрээ хаяад байна лээ дэ.