Нийгэм мэдээ

Reuters: Хойд Солонгос ховорхон тохиодог айлчлалаа Монголд хийлээ

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо гуравдугаар 10-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Энэ талаар Reuters агентлагийн тухайд "Тусгаарлагмал орон ховорхон айлчлалынхаа нэгийг Монголд хийлээ" хэмээн онцлон мэдээлсэн байна. Цар тахлын үед хилээ хаасан Хойд Солонгосын хувьд сүүлийн жилүүдэд гадаад айлчлал хийхгүй байгаа юм.

Харин тус улсын Гадаад хэргийн сайд Пак Мён Хо,

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нартай уулзав.

Тодорхой албан бичигт гарын үсэг зурж, асуудал шийдвэрлэн, яриа хэлэлцээрт хүрээгүй бол уулзалтын албан мэдээ дипломат хэв загвараар бичигддэг.

Энэ ч жишгээр БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хогийн манайд хийсэн гурван уулзалтын тухайд "Уламжлалт найрсаг харилцаагаа хүндэтгэн...", "Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр..." зэрэг үгс л голчилж байна.

Өөрөөр хэлбэл, уулзалтаар ямар нэг чухал, олон улсын харилцаанд анхаарал татахуйц асуудал хэлэлцсэн эсэхийг мэдэх бололцоогүй байгаа юм.

Өнөө цагийн олон улсын харилцаанд хүчний төвүүд олшрох шинжтэй. Хоёр хүчирхэг гүрний дунд оршдогийн хувьд манай улс олон туйлт гадаад бодлогоо улам төгөлдөржүүлэх шаардлагатай.

Тийм ч учраас хоёр хөрш болон холын АНУ-тай харилцаагаа сайжруулахын зэрэгцээ Францтай ураны төсөлд хамтрахаар болж, ХБНГУ-тай ч яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. Үүний ялдамд өнөөгийн социалист чиг баримжаатай Куб, Вьетнам, Лаос зэрэг орнуудтай дипломат ажиллагааг баталгаажуулж байгаа юм.

Ноднин болсон хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалтад Монгол Улс багагүй үнэ хүндтэй байр сууринаас оролцсон бөгөөд Кубийн Ерөнхийлөгч тусгайлан урилга илгээсэн байдаг. 77-гийн бүлгийн орнууд их гүрний бодлогыг (тэр дундаа баруун) шүүмжилж, өөрсдийн эрх ашгийг чухалчлах, аль болох нэгдэн нягтрахыг чухалчилж байгаа.

Ийм дэвсгэр дээр БНАСАУ Монголыг ийн сонирхсоны шалтгаан бол, манай улсын олон улсын тавцан дахь ирээдүйн байр суурь сул дорой бус харагдаж буйг илтгэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-13 14:27

Bugdiig ni huhuud l yavaad bna uu daa

ням
ням
2024-03-14 11:59

хоит со монгол хоёр ахдүү болж болноо үзэл бодол ижил

Зочин
Зочин
2024-03-15 15:05
Reply to  ням

Нэг тэрэгний хоёр дугуй арайч болохгуй шүү.

Гал
Гал
2024-03-14 23:17

Гадаад хэргийн яам онц

Эрдэнэ
Эрдэнэ
2024-03-15 13:43

Таарсан таар ......

Байгал
Байгал
2024-03-17 10:42

зөв үйл хэрэг болсон. Бид �##�иваа улс орнуудтай эв найрамд�##�тай харилцан тусл�##�цах хүрээнд байх ёстой. Одоо үед үзэл сурт�##� чух�##� биш болсон шүү

Холбоотой мэдээ

Back to top button