Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц улс “Google”-д 250 сая еврогийн торгууль ноогдууллаа

Франц улсын шударга өрсөлдөөний газар “Google” компанийг Франц дахь хэвлэлүүдийн контентыг ашигласныхаа төлбөрийг төлөөгүй учир 250 сая еврогийн торгууль оноожээ.

Тус байгууллагын мэдээлснээр “Google” нийтлэгчид, хэвлэлийн агентлагууд болон дижитал платформуудын хооронд тэнцвэртэй хэлцэл хийх нөхцөлийг бүрдүүлэх 2022 оны зургаадугаар сард гаргасан амлалтаа биелүүлээгүй байна.

Энэхүү шийдвэр нь “Google” болон бусад технологийн компаниуд мэдээ мэдээлэл нийтлэгчдэд төлбөр өгдөг болгохоор ажиллаж буй Европын холбоо болон бусад орны эрх баригчдын хүчин чармайлтын нэг хэсэг юм.

2019 онд батлагдсан Европын холбооны зохиогчийн эрхийн хууль баталсан. Тус хуулийн хүрээнд 2020 онд Францын шүүх шийдвэр гаргаж “Google” компанийг мэдээ, мэдээллийн агентлагуудтай төлбөрийн тухайд тохиролцох шаардлагатай болжээ.

Францын монополын эсрэг агентлаг 2020 оны дөрөвдүгээр сард “Google”-ийг мэдээ нийтлэгчидтэй гурван сарын дотор төлбөрийн асуудал дээр тохиролцохыг тушаасан юм. Гэвч тохиролцоонд хүрч чадаагүй учир тус агентлаг 2021 онд “Google”-ийг 500 сая еврогоор торгосон байдаг.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button