УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Ч.Отгочулуу: Дубайн гэрээг цуцалбал эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй

Эдийн засагч Ч.Отгочулуутай Оюутолгойг тойрсон асуудлаар ярилцаж, байр суурийг нь сонслоо.

-Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗАХИРАМЖ “ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ” БАЙХ ҮНДЭСЛЭЛТЭЙ-

-Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээний талаар ном бичсэнээ зарлаж мэдээлэл хийсэн. Алга ташсан бас муушаасан хүмүүс ч бий. Харин С.Баярцогт “Энэ номыг уншиж ойлгочхоод надаас асуулт асуу” гэж сэтгүүлчдийг “загнасан”. Тэр номыг нь та уншиж амжив уу?

-Хараагүй л явна. Боломж гарвал харна. Тухайн үед ямар хууль эрхзүйн орчин үйлчилж байсан, ямар дүрэм журам мөрдөгдөж байсан бэ гэдгийг эмхэтгэж, улмаар ном болгон гаргасан гэж ойлгосон.

-“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээнд холбогдох Ерөнхий сайдын асан Ч.Сайханбилэгийн захирамжууд хууль бус болохыг тогтоосон. Ямар үндэслэлээр “илт хууль бус” гэж үзсэн юм бол?

-Шүүхийн шийдвэр албажиж гараагүй, түүнийг нь хараагүй байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харж байхад, “Засгийн газрын тогтоол гаргах ёстой байсныг Ерөнхий сайд захирамж гаргасан нь хууль зөрчжээ” гэж үзсэн юм шиг байгаа юм. Энэ нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байна бололтой юм. Гэхдээ хоёр, гурван асуудал сонирхол татаж байгаа.

-Ямар асуудлууд…?

-Нэгдүгээрт нэхэмжлэл гаргаж буй хүмүүст үнэхээр бодитой хохирол учирсан уу гэдэг асуудал эргэлзээтэй. Учир нь 20 тэрбум ам.долларын хохирол учрах ямар ч үндэслэл байхгүй. Төсөөллөөр юу ч гэж хэлж болно. Гэтэл бодитоор ийм хохирол учирсан байх боломжгүй. Яагаад гэвэл жилд нэг тэрбум ам.доллар орчим борлуулалт хийдэг компани шүү дээ. Үйл ажиллагаа нь жигдрээд таван жил болж байна. Тэгэхээр зургаан тэрбум ам.долларын борлуулалтын орлого олчхоод байгаа компани, яаж 20 тэрбум ам.долларын бодитой хохирол учруулсан байх юм бэ. Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүд, УИХ-ын тогтоолууд бий. Тэдгээр тэмдэглэл, тогтоол дээр үндэслэж тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргаж байсан гэж ойлгож байна. Оюутолгой төслийн тодорхой үе шатны бүтээн байгуулалтыг зөвшөөрөх шийдвэр нь өөрөө ганц удаа гардаг процесс юм. Мөн тухайн үеийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүл гэж даалгасан УИХ-ын тогтоолуудыг УИХ нь өөрөө хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл УИХ хүртэл өөрөө тус үйлдэл нь нэг удаа болоод өнгөрөх зүйл байжээ гэдэг улс төрийн шийдвэрээ гаргасан гэсэн үг юм. Тийм учраас Ерөнхий сайдын захирамж хууль зөрчөөгүй байх үндэслэлтэй. Шүүхийн явцад мэтгэлцээн хэрхэн өрнөснийг мэдэхгүй. Гэхдээ энэ бол чөлөөт зах зээлд удаагүй байгаа манай улсын хувьд зөвхөн захиргааны төдийгүй бизнесийн эрх зүйн хувьд сонирхолтой жишээ болж байна.

-ДУРЫН НЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ХҮН ЯЛЛАХ НЬ ЗОХИСГҮЙ. Ч.САЙХАНБИЛЭГ, Б.БЯМБАСАЙХАН, Д.ГАНБОЛД НАРЫН ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ТОГТООХ ЁСТОЙ-

-Ч.Сайханбилэгийн гаргаж байсан захирамж хууль зөрчсөн гэх шийдвэр шүүхээс гарсны дараа Дубайн гэрээг цуцалчихсан юм шиг ойлголтууд цахим орчинд хөвөрлөө?  

-Энэ бол буруу ойлголт. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг битгий цуу яриа, хийрхэл түгээгээд байгаач ээ гэж уриалмаар байна. Нийгмийн оюун санааг бүрдүүлж байгаа сэтгүүлч нар ялангуяа зохион бичлэг битгий бичээд байгаач ээ гэж хүсмээр байна.

“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс хэвлэлийн хурал хийхдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарын хүмүүсийг хариуцагчаар татах ёстой гэж мэдээлсэн. Энэ тал дээр эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна?  

-Төрийн бус байгууллага юу ч гэж хэлж болно. Энэ бол ардчилсан нийгмийн жишиг. Хамгийн гол нь манайх Үндсэн хуультай, хууль дээдлэх зарчимтай улс орон. Тиймээс Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын хүмүүсийг эрх, үүрэг бүхий төрийн байгууллагууд нь хуулийн дагуу мөрдөн шалгах, гэм буруутай эсэхийг нь тогтоох ёстой. Тэрнээс биш дурын нэг төрийн бус байгууллага гарч ирээд хүн яллаад байх нь зохисгүй үзэгдэл гэж харж байна.

-ДУБАЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАЛГҮЙ, АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДСАН БОЛ МАНАЙХ ЯЛАХ БАЙСАН ГЭДЭГ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ-

-2015 онд Дубайн гэрээг байгуулахаас өмнө Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээний асуудлаар арбитрын шүүхэд хандах уу, Дубайд хэлэлцээрийн ширээний ард суух уу гэдэг сонголт дээр ирсэн гэдэг. Хэрэв арбитрын шүүхэд хандсан бол манайх ялах магадлал өндөртэй байсан гэх эдийн засагчид байсан юм билээ?

-Үгүй. Энэ бол өрөөсгөл ойлголт. Эдийн засагчид ч дангаараа мэддэг асуудал биш. 2009 онд татварын орчныг тогтвортой байлгах зорилгоор Оюутолгойн гэрээг байгуулсан. Оюутолгой компанийн үндсэн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл ресурс” нь хувьцаат компани. Тэр компанийн хувьцааг дэлхийн олон улсын сангууд бас жирийн оюутан, тэтгэврийн хөгшчүүл эзэмшдэг. Тэр компани хөрөнгийн биржээс дээр хувьцаа гаргаж, санхүүжилт босгоод улмаар Монголд хөрөнгө оруулчихсан. Дэлхийн жишиг ийм л юм. Бид нэгэнт чөлөөт эдийн засагт шилжсэн л бол дэлхийн дүрмээр тоглох ёстой. Анх хувьцааг зарим нь 4 ам.доллар, зарим нь бүр 20 ам.доллар бас 7 долларын үнэтэй байхад худалдаж авсан хувь хүмүүс ба байгууллагууд бүгд шатсан. Учир нь хувьцааных нь үнэлгээ нь одоо ердөө 40 цент болчихсон. За тэр ч яах вэ, тэд эрсдэлээ үүрэг гэхэд, манай улсад итгэх итгэл давхар унаад байна шүү дээ. Хөрөнгө оруулсных нь төлөө Монголчууд татварын орчноо тогтворжуулах юм байна гэдэгт нь тэд итгэсэн учир Оюутолгойн хувьцааг худалдаж авсан. Гэтэл 2011 онд манайх татварын хуулиа өөрчилчихсөн. Үүнээс үүдэж татварын маргаан үүссэн. Бас Нягтлан бодох бүртгэлийн стандартад зөрүү гарсан. Манай татварынхан Оюутолгой бол олон улсын гэрээ биш гэж үздэг. Тиймээс Монголын хууль хүчин төгөлдөр үйлчилнэ гэж үзсэн. Харин зарим хуульчид Оюутолгойн гэрээнд маргаан үүсвэл НҮБ-ын конвенцын дагуу Олон улсын арбитр асуудлыг шийдэх учир “Олон улсын гэрээний чанартай эрхзүйн баримт бичиг” гэж үздэг. Яг энэ нөхцөл байдлаас үүдэж олон улсын арбитрын шүүхэд асуудал очвол яах вэ гэх тестийг би хувьдаа хийж үзсэн. Миний хувийн бодлоор ялах магадлал бага байсан.

-Яагаад?

-Яагаад гэвэл бид татварын орчноо өөрчилчихсөн нь үнэн шүү дээ. Дээр нь Англи эхээ барина, мөн тогтворжуулсан хуулийн хүрээнд л асуудлыг шийдэх зэргээр бэрхшээл их бий. Манай хуулийн орчуулга мөн ОТ-н гэрээнд ч алдаатай орчуулгууд их бий. НҮБ-ын дэргэдэх арбитр нь мэдээж Монгол биш харин Англи эхийг нь л баримтална шүү дээ. Одоо хэн нэгэнд буруу тохоод байх нь утгагүй юм. Гадаадын шүүхэд С.Баярын, Ч.Сайханбилэгийн, У.Хүрэлсүхийн засгийн газар байх нь огт хамаагүй. МАН байна уу, АН байна уу тэдэнд огтхон ч падгүй. Тэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр л гэж харна. Бид гадагшаа нэг л өнгөөр харагдана. Манайхны  дотроо яриад байгаа шиг “тэр будлиулчихсан, тиймээс тэр нөхрийг нь шүүхэд очвол ялна” гэдэг зүйл байхгүй. Тиймээс Ч.Сайханбилэг арбитрын шүүхэд хандаад ялах байсан гэдэг нь өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн хойно нь шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Тэгээд ч тухайн үед эдийн засагчдын ихэнх нь “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа явуулаад өгөөч ээ, эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ, ядуурал өсөөд байна”  гэж хэлдэг байсан.

-ХҮН АМЫН 30 ХУВЬ НЬ ЯДУУ БАЙНА. ДАХИАД ЖААХАН Л ЭДИЙН ЗАСГИЙН ШОК ҮҮСЭХЭД НЭМЖ 30 ХУВЬ НЬ ЯДУУРЛЫН ШУГАМ РУУ ОРОХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ-

-Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаад “хэлэлцээрийн ширээний ард сууж Дубайн гэрээг засаж сайжруулах ёстой, бүр болохгүй бол цуцал” гэх даалгаврыг Д.Тэрбишдагва гишүүнд олгосон гэж зарим гишүүд ярьж буй. Дубайн гэрээг цуцлах уу?

-Би хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Жишээ нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тоймыг зурагтаар харсан. Хуучин тогтоолын төсөлд “цуцлах хүртэл арга хэмжээ авч болно” гэх заалт байсан ч тэрийг нь өөрчилчихсөн гэсэн мэдээ бас уншсан. ҮАБЗ хуралдаад “популизмаа зогсоо, эдийн засгаа бод” гэдэг шийдвэр гаргасан бололтойг зарим нэг сайд, дарга нарын ярилцлагаас олж харсан. Эдийн засгаа бод гээд байгаа нь зөв. Учир нь 2014-2016 онд манай улсын ядуурлын түвшин 21 хувь байж байгаад 29 хувьд хүрч найман пунктээр өссөн байдаг. Одоо хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна. Дахиад жаахан л эдийн засгийн шок үүсвэл, нэмж 30 хувь нь буюу нийт 60 хувь нь ядуурлын шугамаас доош унах бодит эрсдэл бий. Энэ нь үнэхээр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очиж байгаа бодит зовлон юм. Бидэнд нэмж эдийн засгаараа тоглох орон зай байхгүй. Ирэх онд нүүрс, зэсийн үнэ унахаар байна. Үүн дээр нэмээд бид Оюутолгой төслөө зогсоочихвол ирэх жил бид юунаас төсвийн орлогоо бүрдүүлэх юм бэ. 200 гаруй мянган төрийн албан хаагчийн цалинг яаж олгох юм бэ. Жил бүр төлөх 1-2 тэрбум ам.долларын гадаад өрөө яаж төлөх юм бэ. Тэгэхээр ер нь бол, Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг цуцлах биш шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруул гэдэг шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Энэ долоо хоногт УИХ-ын тогтоол албажиж гарахаар тодорхой болох байх.

-Дубайн гэрээг өөрчилбөл ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Манайх ОТ-гоос болж өрөнд орчихлоо гэж яриад байдаг юм. Би үүнтэй санал нийлдэггүй. ОТ чинь байдаг л нэг ААН бөгөөд төр өрөнд ороогүй. Эрсдэл гарвал Рио Тинто хариуцна. Хүмүүс 34 хувийн эзэмшлийг бодит зээл гэж андуураад байдаг.Тухайн үед манай популистууд шаардсаар, гудамжинд гарч орилсоор байгаад “стратегийн  орд” гэж зүйлийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан байдаг. Тухайн үеийн УИХ ч энэ шахаанд автаж “оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмшинэ” гэсэн хууль баталсан бололтой юм. Энэ дагуу ОТ дээр анх 2 тэрбум ам.доллароор хувьцааны санхүүжилт хийнэ гэж. Үүний 34 хувь нь 700 орчим сая ам.доллар юм. Тухайн үед манайд ийм их мөнгө байгаагүй, төсөв ч жижигхэн байсан. Дээр нь манай төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүртлээ хямарчихсан байсан үе. Бас болоогүй ОУВС-ийн “стенд бай” гэх эрчимт эмчилгээнд орчихсон байлаа. Ийм хүнд үед л Оюутолгойн гэрээг хийсэн шүү дээ. Нэгэнт өнгөрсөн хойно хэн нэгнийг буруутгаад яах юм бэ. Тухайн үед Роялти буюу АМНАТ, орлогын албан татвар, усны төлбөр, бусад шимтгэлүүдээ авдгаараа авна. Ногдол ашигаа ч авна. Гэхдээ ногдол ашигтаа эхний ээлжид 34 хувийн гэх “өр”-өө суутгуулна гэдэг тохироо хийсэн байдаг юм билээ. Үүнд хоёр алдаа гарсан гэж би хардаг. Нэгдүгээрт, хүүг нь өндөр тооцсон юм болов уу гэж боддог. Хоёрдугаарт, бүх зээлээ төлж дууссаны дараа ногдол ашгаа авна гэх ойлгогдож болохуйц салаа утгатай томьёолол бас бий.

-34 ХУВИЙНХАА ӨРИЙГ РИО-Д ӨГЧ, “ӨР ШИР” -НЭЭСЭЭ САЛАХ ХЭРЭГТЭЙ ЭСВЭЛ…-

-Тэгвэл таныхаар үүнд ямар гарц гаргалгаа байгаа гэж боддог вэ?

– Хувьцааны санхүүжилтээр хийгдсэн гэх 2 тэрбум долларын 34 хувийг цоожилж авснаа баталгаажуулах хэрэгтэй. Үүнд тооцож буйг хүүг ч бууруулах талаар яриа хийх нь зөв байх. Далд уурхай ашиглалтад орсны дараа нэг жилд орж ирэх борлуулалтын орлого 4-5 дахин нэмэгдэнэ. Одоо жилд НЭГ тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой байгаа бол далд уурхай ашиглалтад орсны дараа 5 дахин өсөх боломжтой гэсэн үг. Иймд далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдан дуусгах шаардлагатай. Энэ тохиолдолд бидний өр гээд байгаа өнөө 1.2-1.5 тэрбум долларыг түргэвчилсэн журмаар суутган тооцож барагдуулах боломжтой. Эсвэл УИХ-ын зарим гишүүдийн санал болгосны дагуу 34 хувиа “Рио тинто”-д өгч, энэ “өр шир”-нээсээ салах хэрэгтэй. Хариуд нь борлуулалтын орлогоос шууд авдаг 5 хувийн АМНАТ-ийг өсгөх буюу “тусгай рояалти” нэмж авдаг болж болох юм. Үүгээрээ бид анхны Техник эдийн засгийн үндэслэлд туссаны дагуу 9 тэрбум ам.долларынхоо ногдол ашгийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой болох юм.

– Оюутолгой Монголд ашиггүй, зогсоох хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс олон бий…

– Сүүлийн 15 жилийн дотор манай эдийн засаг 2-3 дахин өсчихлөө. Энэ өсөлтөд Оюутолгой төсөл яах аргагүй нөлөөтэй. Зарим хүмүүс 100 сая ам.долларын татварын маргаан, 1-2 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт, 1-2 тэрбум ам.долларын “өр” зэрэгт санаа зовж байна. Санаа зовох нь зөв. Энэ бол Монголд том тоо. Гэхдээ 30 сая тонн зэсийн нөөцтэй орд газрын үр өгөөж цаашид ч өснө гэдгийг бодох хэрэгтэй. 2010 онд буюу анхны ТЭЗҮ-гээр 120 тэрбум ам.долларын орлого олно гэж үзэж байсан бол одоо 250 тэрбум ам.доллар болж өсчхөөд байна. Яагаад гэвэл 30 сая тн зэсийг дунжаар 7,000 ам доллароор үржүүлээд үз. 210 тэрбум ам доллар болно. Үүн дээр алтыг хамгийн бага таамаг үнээр тооцоод нэмээд үз. Цаашид нөөц ч улам өснө. Тиймээс дор хаяж 250 тэрбум долларын орлого олох юм. Үүнээс Монголын эдийн засагт хэр ихийг шингээж үлдэх вэ гэдэгт л санаа зовох ёстой юм л даа. Ганц хоёрхон тэрбум ам.доллароос болж энэ том төслөө гацаагаад байгаа нь буруу. Том өнцгөөр хармаар байна. Хийрхэл, популизмаа зогсоомоор байна. Хийрхэл, популизмдаа дийлдээд байвал бид долларын ханш, ажилгүйдэл, ядууралдаа л дийлдэнэ гэсэн үг.

-СОНГУУЛИЙН ПОПУЛИЗМ БИШ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРҮҮЛ САРУУЛ ПРАГМАТИЗМААР АСУУДАЛД ХАНДААСАЙ-

– Зарим эдийн засагчид бас УИХ-ын гишүүд нь 34 хувиасаа татгалзахыг чанга дуугаар дэмжээд байх шиг байна. Татгалзвал ямар байдал үүсэх вэ?

– Хэрэв 34 хувиасаа татгалзах гэж байвал урьдчилаад маш сайн төлөвлөх шаардлагатай. Хүлээгдэж байсан 9 гаруй тэрбум ам.долларын ногдол ашгаа нэмэлт рояалтид шингээж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувь эзэмшлээсээ мөн ногдол ашгаасаа татгалзаж, үүний оронд өрөө цайруулах нь байж болох хувилбар мөн. Эсвэл одоо байгаа 34 хувиа авч үлдээд өрөө дахиж өсгөхгүйгээр “цоожлох” хэрэгтэй. Далд уурхай ашиглалтад оруут 2-3 жилийн дотор өрөө төлж дуусгах тохироог шинээр хийвэл 34 хувьтайгаа үлдэж болж байна. Ийм хоёр хувилбар байж болох юм. Гол нь эрх баригчид маань эрүүл саруул ухаанаар л хандаасай гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ тохироог бусниулах гэсэн янз бүрийн сонирхолтой хүмүүс бий. Үүн дотор гадаадын сонирхол ч байх магадлалтай. Засгийн газарт бүх шийдэх эрх нь ирлээ. Сонгуулийн популизм биш, харин эдийн засгийн эрүүл саруул прагматик шалгуураар асуудалд хандаасай.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.  

Таг

Холбоотой мэдээ

29
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
21 Сэтгэгдлүүд
8 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Энэ з***уу боловсрол, УЛМААР мэдлэг нь аривжиж байгаа ч, ажил амьдр***ын туршлага их болоогуй байх шиг дээ. Очиж очиж Да. Ганболд гэж олон жил тархи угаасан, чимээгуйхэн з***уучуудыг хатгасаг Манан гийн суулчийн толоологч нартай хоршоод ирэхээр, тэдгээрийн нэг адил хэнд тоогдохгуй, хэлсэн ярьсан унэлэмжгуй нэгэн болчихбрл хайран з***уучуудыг нэг дээ.

Сүлд
Сүлд

Отгочулуу гдэг энэ з***уу , маш уха***аг, маш өндөр мэдлэг боловсролтой з***уу юм билээ..Хүн болгон л харааж зүхээд багаа Сайханбилэг, Да Ганболд нарын үйлдлүүдийг маш зөв өнцгөөр тайлбарлаж байна. Маш зөв..Нийгэмд, зориуд бий болгосон хийрхэлийг дэвэргээд байв*** улс хохирно.

Erka
Erka

Ene patsaan tuxain ued erdenes mongold udirdax ajil xiij bsan. Ene balaiguudiinxaa bugsiig dandaa archij yavdag ontsgui xundee. Zaluu xun bj uuriin bodolgui.

Хуурамч дипломтой ЭРГҮҮ гар
Хуурамч дипломтой ЭРГҮҮ гар

Отгочулуу гэх хүзүүгүййн уяаны гөлөг, мэдэлггүй, Хуурамч дипломтой, ЭРГҮҮ хог минь! ДУбайн гэрээ гэж луйварыг цуцлахад Монгол элгээрээ хэвтэхгүй, харин ЧИ ЭЛГЭЭРЭЭ Хэвтэнэ!!! $3 тэрбүм долларын ХООСОН баримгүй зард*** гаргаж Монголын засгин газрыг 3$ тэрбүм долларын өрөнд оруулсан энэ БУЗАР гэрэ АВИЛГААР бүтсэн. Чи авилгын эзэн болоод айгаад байна уу аан???

unen
unen

ene met hulgaichuudiig gishgeh gazargui bolgoh tsag irnee

Зочин
Зочин

Yag zuv ene erguu yas goridson gulgiig hurdan shalga luivriin gereenii sejuur bnashuu ene gulgiig shorond tamlaj al muu hend hereggui nohoin buus

Сүлд
Сүлд

Поп новшоо чи хийрхэж хүний амаар , савсагнаж байж улсаа хохироов! Амаа мэдэж хуцаж бай.. Мэдэхгүй юмандаа битгий хошуу нэмж бай..

Зочин
Зочин

Бүлттрээд л

Зочин
Зочин

Төрийн ***бан туша***тнууд ийм л сэтгэлгээтэй болохоор муу гэрээ хийгдэж монголчууд ***дагд***д орж байна.

ediin zasagch
ediin zasagch

shaaldaa novsh chine

Отгочулуу гэх хүзүүгүййн уяаны гөлөг, мэдэлггүй, Хуурамч дипломтой, ЭРГҮҮ хог минь!
Отгочулуу гэх хүзүүгүййн уяаны гөлөг, мэдэлггүй, Хуурамч дипломтой, ЭРГҮҮ хог минь!

Отгочулуу гэх хүзүүгүййн уяаны гөлөг, мэдэлггүй, Хуурамч дипломтой, ЭРГҮҮ хог минь! ДУбайн гэрээ гэж луйварыг цуцлахад Монгол элгээрээ хэвтэхгүй, харин ЧИ ЭЛГЭЭРЭЭ Хэвтэнэ!!! $3 тэрбүм долларын ХООСОН баримгүй зард*** гаргаж Монголын засгин газрыг 3$ тэрбүм долларын өрөнд оруулсан энэ БУЗАР гэрэ АВИЛГААР бүтсэн. Чи авилгын эзэн болоод айгаад байна уу аан???

566
566

Ene gar bayan kompaniin unench spoke bolood udaj bna. Tal taliin buyan edleed bod idsen boohoi l boloo biz.

Отгочулуу гэх хүзүүгүййн уяаны гөлөг
Отгочулуу гэх хүзүүгүййн уяаны гөлөг

Отгочулуу гэх хүзүүгүййн уяаны гөлөг, мэдэлггүй, Хуурамч дипломтой, ЭРГҮҮ хог минь! ДУбайн гэрээ гэж луйварыг цуцлахад Монгол элгээрээ хэвтэхгүй, харин ЧИ ЭЛГЭЭРЭЭ Хэвтэнэ!!! $3 тэрбүм долларын ХООСОН баримгүй зард*** гаргаж Монголын засгин газрыг 3$ тэрбүм долларын өрөнд оруулсан энэ БУЗАР гэрэ АВИЛГААР бүтсэн. Чи авилгын эзэн болоод айгаад байна уу аан???

Худал
Худал

Энэ бацааны ах том хорчин бдг гэнэлээ.утасан хүүхэлдэй

Ээгий
Ээгий

Хэн нэгний хөлсны бичээч монгол өнгөөр бичихгүй юм дандаа гадны өнгөөр бичих юм..ийм нуснууд улс оронд гай болдог л байхгүй юу.

zochin
zochin

neg taliig barij yrix yum xolsni bagi bololtoi vnemshil alga

Зочин
Зочин

Оюу толгойгоос орж буй өнөөгийн ашиг гэж байна уу? Өрөнд орсон ,ашиг хүртэх хугацаа хойшилсон,ерөнхийлөгч хүртэл охиноо айлд өгсөн авач адахгүй унааны юм яриад байгаа биз дээ?

Зочин
Зочин

Энэ Отгочулуу гэж дурак горняк ч юм шиг геологч юм шиг эсвэл эдийн засаг ч юм шиг “Хүн тоож нохой шиншихгүй” дэмий б***ай юм эрээчиж суудгаа больчих Юу ч мэдэхгүй байж

Зочин
Зочин

Хөлсний л***арууд популиз хийж монголыг сүйрүүлэх гээд байгааг ойлгох хэсэг нэмэгдэж байгаа шүү орос хятадын мөнгөөр от-г эхэлсэн цагаас нь харлууллаа монголын эз хэд дахин томорсон үнэнг та нар яагаад ч үгүйсгэж чадахгүй

Зочин
Зочин

vvniig nulim

ИРГЭН
ИРГЭН

ПАЦААН МИНЬ ЧИНИЙ МЭДДЭГ МЭДЛЭГ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ЮМ МЭДДЭГ ЮМ БОЛ МОНГОЛЫН ДУНДАЖ АМЬДРАЛЫГ ӨӨД НЬ ТАТААХ. ТӨГРӨГИЙН ХАНШЫГ ЧАНГАРУУЛААТГА. АМАА ХӨДЛӨХӨӨС ӨӨР ЧАДАХ ЮМГҮЙ ЮМНУУДЫГ ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЭХ ЮМ…

Зочин
Зочин

Энэ гэрээний эмзэг хэсгээс мөн ч их бултах юм даа.Гүй ээ,ер нь ард түмний амьдр*** ядуу,улс ороны ч эдийн засаг муу,бөөн өрөн дунд сууж байж,За яахав та нар авах юм байв*** авчил бай.Бидэнд жаахан юм үлдээгээрэй,Явахаасаа өмнө гээд,хамаг юмаа цөлмүүлээд байдаг.Наад баялаг чинь,Монголын юм.Юун 66/34% бэ.Эзэмших гээд байгаа бол,34%-г даагаад яв. Эсвэл ролти өг, үгүй бол больё.Газар дор оо.Ирээдүйд эзэмшье ингээд бол оо ш дээ.Өөрсдөө хахууль авч баахан, хохиролтой гэрээ хийчихээд л усны төлбөр мэт өчүүхэн татвар авчихаад,бол оо,бол оо гээд байх юм.

Иргэн
Иргэн

Эргүү тэнэг УРВАГЧ ХУЛГАЙЧ ЧИ ЗАЙЛ… Та нар шиг урвагчид л “ӨВӨГ ДЭЭСДСИЙН МИНЬ АМЬ НАС, ХАЛУУН ЦУС”- харах хамга***ж ирсэн газар нутаг, БАЯЛАГИЙГ сорон МӨЛЖИЖ байгаа шүү дээ… Та нар 9 ҮЕЭРЭЭ ТАМД очих болно доо…

Элбэгдоржийн гөлөг
Элбэгдоржийн гөлөг

Эх орноосоо урвасан зүйл ангиар ш***гах хэрэгтэй, энийг. Рио-гоос угаадас долоодог нь гарцаагүй. Хэн энэнээс тоож яриа авах юм. Мөнгөөр л хийж байгаа. Ярьсанд нь нэг ч үнэн юм байхгүй.

ТБ
ТБ

Сэтгэгдэл бичсэн нөхдүүд тэгэх ёстой, ингэх нь зөв ч гэдэг юм уу!!!! Арай илүү эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс байдаггүй юм байхдаа!!!! “Пизда” шиг хүмүүс өөрсөндөө таарсан “Пизда” шиг хара*** зүхэл яах ийхийн зуургуй биччих юм!!!!! Хүмүүсийн санаа оноог янз бүрийн өнцөгөөс нь уншмаар байх юм!!!! Муу энергитэй гуйлагчин царайлсан новшнууд нь хара*** зүхлээрээ хамаг зайг нь бөгөлчих юм!!!!

Zochin
Zochin

Монголчууд арай л адгийн юмаа. Ингэж ямар ч тэнэг хүн уншсан ойлгох ярилцлагыг уншаад ойлгож чадахгүй. Энэ з***уу маш боловсролтой юм. Энэ доор хэрүүл хийгээд байгаа гарууд хэзээ ч боловсрол эзэмшиж чадахгүй л дээ арчаагүй новшнууд!!!
Отгочулуу шиг боловсролтой хүний яриаг ойлгож чадахгүй. Ийм арчаагүй бүдүүлгүүд д***д орж байгаа МУ хөгжил дэвшил ярих хэрэгтэй байх.

Зочин
Зочин

Эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж ард түмнийг мунхруулах юм. Энэ байд*** удаан үргэлжилвэл жинхнээсээ элгээрээ хэвтэнэ. Тэр үед сайханбилэг хөгшин төгцөг болсон бна. Бараг үхсэн байх биз. Тэр үел хэнээс хариуцлага нэхэх юм бэ. Энэ гэрээ бол ахнаасаа л луйвар байсан. Монголчууд нэг үеэ бодвол мэдээлэлтэй, мэдлэгтэй хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон.

ЗОЧИН
ЗОЧИН

ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХЭЭР ЯМАР ТООЦОО БАЙНА МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ БУРУУ ШИЙДЭЭД БАЙГАА БОЛ ТА ЗАРГА ҮҮСГЭЖ НОТЛООД ӨГӨӨ 30-40МЯНГАН ХУВЬСАГЧ БҮХИЙ МОДЕЛООР ТООЦОО ХИЙГЭЭД МОНГОЛ УЛСАА ӨРӨНД ОРУУЛСАН НЬ ХУДАЛ БОЛООД БАЙНА УУ ИЙМЭРХҮҮ ЯРИАТАЙ ХҮМҮҮС ОЛШИРООД ИРЭХЭЭР ОЙЛГОМЖГҮЙ БОЛОДД БАЙНА ДАА

zochin
zochin

vhsen medleg baidagiin bee. tegeed tiim saihan medleg bolovsroltoi yum bol gereeg zogsooh heregtei shde. mongold yamarch ashiggui geree gedegiig medej l baisan bailgui de. odoo olon yum hutsaad neeh bolovsroltoi tsarag gargaj uyanii nohoi boloh hereggui lde… yamarch hun gereeg hiihdee 2 tald ashigtai baij l hiideg bizde…

Back to top button