Нийгэм мэдээ

"Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд аймгийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэдний мэдлэг хандлагыг үнэлэх сорил, гэмтэгсдэд үзүүлэх тусламж, хүүхдийн тусламж, лавшруулсан тусламж үйлчилгээ үзүүлэх тохиолдол дээр суурилсан асуулт хариулт болон орчин үеийн сургалтын цахим техник технологийн дэвшлийг ашиглах даалгавар түлхүү өгсөн нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.

Уралдааныг энэ оноос эхлэн Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит болгон хоёр жил тутамд зохион байгуулахаар болжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button