Нийгэм мэдээ

Ухаалгаар ядарч буй бие организмыг кофены хүчээр сэргээж ажиллуулах нь маш аюултай

Кофены зохист хэрэглээ нэг өдөрт авах тун, хэтрүүлэн хэрэглэснээр бие организмд гарах хор нөлөөний талаар “Ачуут гол” эмнэлгийн зөвлөх эмч, доктор Г.Машбат эмчийн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Орчин үед кофе нийтлэг хэрэглээ болсон ч ухаалаг хэрэглэх шаардлага нэгэнт бий болжээ. Кофе буюу монголоор борхош нь кофены үрээс гаргаж авдаг нэг төрлийн ундаа бөгөөд үүнд кофейн гэх нийлмэл найрлага агуулдаг. Өнөөдөр кофег нас насныхан маш их хэрэглэдэг болсон. Гэвч бид кофены соёлд сайн суралцаагүй, монголчуудын уламжлалт гений хувьд танил олон мянган жилээр хэрэглэсэн ундаа биш юм. Өөрөөр хэлбэл монголчуудын хэрэглээнд нэвтрээд 30-40 жил болж буй ундаа юм.

Тиймээс бид кофег сайн мэдэж, соёлд нь суралцаж байж хэрэглэх ёстой. Өнөөдөр монголчууд үүнийг сэргээш байдлаар ядарсан үедээ замбараагүй хэрэглэж байна. Ялангуяа замд явахдаа, удаан хугацаагаар сууж ажиллахдаа, их ажил хийгээд ядарсан үедээ сэргэх зорилгоор их хэмжээгээр уудаг. Тэгэхээр кофены зөв хэрэглээн дээр эрүүл мэндийн талаас дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Кофейн гэж бодис хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Кофейн авах хоногийн тун гэж байдаг ч монголчууд мэдэхгүй буруу цагт жишээ нь орой унтахын өмнө хэрэглэдэг. Насанд хүрсэн эрүүл хүнд өдрийн кофейны хэрэглээ 300-400 мг буюу хамгийн дээд хэмжээ нь гурван аяга ууж болох бөгөөд үүнийг аюулгүй тун гэж үзнэ.

Харин нэг кг биеийн жинд 100 мг-аас дээш байвал үүнийг амь насанд аюултай үхлийн тун гэдэг. Монголчууд өдөрт 5-8 аягыг ч хэрэглэж байгаа нь бие организмыг өвчлүүлэх нөхцөл үүснэ. Кофейн маш хүчтэй бодис бөгөөд цайны навчид 3.5 хувь, кофены үр бол 2 хувийг агуулдаг.

Кофе хэрэглэснээс хойш хүний биед 5-6 цаг байдаг. Кофейний 50 хувь нь 5-7 цагийн дотор бие организмаас элэгний үйл ажиллагаагаар ялгардаг. 8-10 цагийн дараа биед агуулагдаж байгаа нийт кофейны 75 хувь нь гадагшилдаг.

Кофенд хордвол дасгал хөдөлгөөн хийх, хоруу чанар ихтэй тул хэрэглэсний дараа ус уух хэрэгтэй

Кофег хэтэрхий ихээр хэрэглэвэл ямар шинж, тэмдэг таагүй нөлөө илэрч, биед юу болох вэ?

  • Артерийн даралт ихэснэ
  • Ходоод шархална
  • Бөөрний чулуу үүснэ
  • Цусанд агуулагдах сахарын хэмжээг ихэснэ
  • Адерналины ялгаралтыг ихэсгэж, допаминий түвшин нэмэгдэнэ
  • Витамин В1, В6 кали магни кальцийг биеээс их хэмжээгээр хөөдөг шээс хөөх үйлдэлтэй
  • Сэрэмтгий тайван биш байдал нойргүйдэлд хүргэнэ
  • Зүрхний цохилт олширч бөөлжис цутгана
  • Түгшүүртэй байдал үүсч, хөл гар чичирнэ
  • Салгалах чичрэх амьсгалын тоо олширно
  • Булчингийн цусны урсгалыг нэмэгдүүлдэг

Өдөрт 5-8 аяга хар кофе буюу 700 мг кофейн хэрэглэх юмбол бие махбодиос кальци, магнийг биеэс хөөнө. Ингээд удаан хугацаагаар олон жил хэрэглээд явбал яс сийрэгжинэ. Судас нарийсах толгой өвдөх мигрений шинжийг бас үүсгэж болно.

Кофе ууснаас хойш 45 минутын дараа хүний цусанд кофейн гэх бодисын хамгийн өндөр концентраци бүрддэг.

Энгийн ажил эрхлээд организм өөрөө ядрах үед байгалийн зохилдолгоогоор амрах ёстой байдаг. Харамсалтай нь өнөөдөр манай монголчууд хэт их ажиллаж ядарсан биеийн энерги багассан организм өөрөө төв мэдрэлийн систем дархлааны урвал өөрийгөө хамгаалах урвалаар амрах команд өгч ядралтаар илэрдэг энэ тохиолдолд кофе ууж хүчээр организмыг сэргээдэг. Ингээд ажлаа үргэлжлүүлдэг. Энэ нь удаан давтагдвал дархлааны урвалыг гэмтээх, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах, магадгүй ядралтаасаа үүссэн зохиомлоор цочроосон сэдээсэн, сэргээсэн хэрэглээнээс болоод илүү ноцтой өвчин үүсэх магадлалтай.

Тиймээс кофе хэрэглэхдээ илүү шинжлэх ухаанч байдлаар өөртөө тааруулж хэрэглэх нь зүйтэй юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button