Бурхан багшийн дүрүүдэд усан тахил өргөх зан үйл эхэллээ

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тавдугаар сарын 23- нд тохионо.
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван их дүйчэн давхацдаг энэхүү өдрийг тохиолдуулан МБШТөв-Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, бүх сүм хийд хамтран нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд, өнөөдөр буюу тавдугаар сарын 16 -23 хүртэл Бурхан багшийн дүрүүдэд усан тахил өргөх үйл ажиллагаа эхэлж байна. Нийтийн буян хураах уг ажилд иргэд сайн дураараа очиж урьдчилан бэлтгэсэн усан тахилаас өргөх боломжтой. Усан тахил өргөх зан үйл 8 өдрийн туршид үргэлжилнэ
Мөн тавдугаар сарын 23-нд нэг өдрийн ариусал-тэгчин сожин, хүндэтгэлийн жагсаал Батцагаан цогчэн дуганы өмнө ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдана.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.