УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барив

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар танилцуулж, хэлэлцүүлсэн.

Тэгвэл уг төслийг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй.

Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэлийн  50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэлгэрсайхан гишүүн шиг
Дэлгэрсайхан гишүүн шиг
5 сар 16, 2024 15:32

Дэлгэрсайхан гишүүн шиг орон сууцыг м2-г 650 000 төгрөгөөр барьж өгвөл . Гэтэл м2-г нь 2,0 сая-аар ч өгнө гэх шиг. 2,0 сая чинь бас зах зээлийн ханш ш дээ. хүнсний ба барааны үйлдвэрлэл, худ�##�даа хүнсний худ�##�даа, аял�##�ын с�##�барын ба бусад үйлчилгээний байгууллагуудад ажилладаг олонхи ажилтан сард гар дээрээ 1,0-1,2 сая-г авдаг байхад яаж м2-нь 2,0 сая-н байранд орох дээ. 2-с дээш хүүхэдтэй айл гэхэд дор хаяж 2-3 унтлагын өрөөтэй байх ёстой ат�##� манай улсад таг. Тэгээд бас гэр бүлийн зарим гишүүд нь хамт амьдардаг.орон сууцны үнэ одоо бүр хаданд гарсан. ядаж Дэлгэрсайхан гишүүн шиг хямд өгвөл ард түмний төлөө гэж итгэхсэн. тэгэхгүй бол энэ нь барилгын с�##�барын тэрбумтануудыг олигархи болгох төлөвлөгөө шиг сонсогдоод байна.

Холбоотой мэдээ

Back to top button