Гадаад мэдээДЭЛХИЙ

Эверестийн оргилыг зорьсон Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ

Аврагчид өнөө өглөө /2024.05.17/ Эверестийн өмнөд оргилоос Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон гэж “8K Expeditions” компани мэдэгдсэн байна.

Харин Л.Пүрэвсүрэн одоог хүртэл сураггүй хэвээр байгаа юм. “The Himalayan Times” агентлагт нийтэлснээр бол “8K Expeditions” компанийн экспедицийн захирал Лакпа Шерпа аврагчид Ц.Өсөхжаргалын цогцсыг 8,550 метрийн өндөрт, Эверестийн өмнөд оргилоос олсон гэж мэдэгджээ.

Аврагчид түүнийг өмнөд оргилоос хэдхэн метрийн зайд олсноос унаж, гацсан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Лакпа Шерпа “Тэд түүний цогцсыг аюулгүйгээр байранд нь хадгалж, энэ авиралтын улирлын төгсгөлд хохирогчийн ар гэрийнхэнтэй хэлэлцсэний дараа арга хэмжээ авах болно” гэжээ. Л.Пүрэвсүрэнг хайх ажлыг ням гарагт /2024.05.19/ үргэлжлүүлэх болсон байна.

Эх сурвалж: The Himalayan Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө мундаг эр зоригтой хөвгүүд байнадаа. Тайван нойрсоорой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

zaasss. chuchilturugchgui gpsgui hutuchgui yavj baigaa ulsiig cin odoo heviin gej uzhuu??? chingsiin bosoo zayaa gej soliorch huurch baigaad iim baidald hurch baigaa shd

Зочин
Зочин

Эверестээс цогцос буулгахад асар их үнэтэй

Холбоотой мэдээ

Back to top button