Ерөнхийлөгч нь нас барсанд зарим иранчууд баярлаж, цөөн хэд нь эмгэнэж байна
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси ням гарагт /2024.05.19/ нисдэг тэрэгний ослын улмаас амь үрэгдсэн. Түүнтэй хамт тус улсын Гадаад хэргийн сайд сайд Хоссейн Амир-Абдоллахиан мөн зорчиж явсан юм.
Нисдэг тэрэгний ослоос хэн ч амь үрэгдээгүй гэдгийг Ираны албан тушаалтнууд даваа гарагт /2024.05.20/ албан ёсоор мэдэгдэж, таван хоногийн гашуудал зарласан.
Тэгвэл төрийн томоохон албан тушаалтнууд нь нас барсан ч Ираны гудамжнуудад эмгэнэл илэрхийлж буй хүмүүс цомхон харагдаж байгаа аж. Үүнийг бүү хэл зарим иранчууд баярын салют будуулж байгаа бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Мөн сөрөг хүчнийхэн хүмүүс бие биедээ чихэр тарааж тэмдэглэж байгаа бичлэгийг нийтэлсэн байна.
Харин засгийн газраа дэмждэг байсан иранчууд сүм болон талбайд цугларч Раиси болон Амир-Абдоллахианы төлөө залбирчээ.
Өнгөрсөн жил Иранд засгийн газрын эсрэг томоохон жагсаал цуглаанууд болсон. Тэдгээр жагсаалыг Раисийн засгийн газар хүчээр дарж, үүний улмаас олон зуун хүн амь үрэгдсэн юм.
Раиси амь үрэгдсэнд зарим иранчууд эмгэнэж байгаа ч Касем Солеймани эх мэт олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн үхэл шиг олон хүн гашуудсангүй. Ираны генерал Солеймани АНУ-ын агаарын цохилтод амь үрэгдсэний дараа тус улсын гудамжинд олон зуун мянган хүн цугларч гашуудлаа илэрхийлж байсан билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Нисдэг тэрэгний ослоос хэн ч амь үрэгдээгүй “гэсэн чинь юу гэсэн үг вэ.Амь үрэгдсэн,амь үрэгдээгүй гэсэн хачин мэдээгээ болиочээ.Редактор,хариуцдаг хүн гэж байна уж
Юу гэнэ вэ хэн ч амь үрэгдээгүй баыхад гашуудал зарллаааааааа?
hargis yargachin sunuhd irged bayarlah ni zuitei