Л.Оюун-Эрдэнэтэй “халзагнах” биш гишүүн болох нь чухал цаг

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр гэлтгүй АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар жагсаалтын дэслэлд нуугдаж хөгөө чирцгээв.
- Н.Номтойбаярыг 2024.02.02-нд улстөрд дахин гарч ирэх үеэр зарим хэвлэл түүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дэвших тойрогт очиж халз өрсөлдөнө гэж мэдээлж байв.
- Гэвч хоёрдугаар сарын 27-нд “Улсын хэмжээнд буюу жагсаалтаар нэр дэвшинэ” гэдгээ тодорхой мэдэгдсэн.
- Хамгийн сүүлд 2024.05.16-нд хүртэл “Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар аль нэг тойрогт халз үзье гэвэл үгүй гэхгүй” гэж хэлж байсан юм. Нөгөө хоёр нь ч “Халз үзье” гэхгүй нь ойлгомжтой л асуудал байв.
Эцсийн мөчид жагсаалтын дэслэлийн эхэнд өөрийгөө бичиж орж ирсэн. Өнөөдрийн бодит байдал нь яаж ийж байгаад ганц суудал авах гэдгийг тэр маш сайн мэдэж байгаа.
2024 оны сонгуулийн өмнө Н.Номтойбаяр ХҮН намыг давж, МАН, АН-ын хувьд анхаарал татсан дүр болон гарч ирсэн зорилго ч ийм. Тэр ч утгаараа сонгуулийн улс төрөө зурахдаа үүсэн байгуулагдсан дарааллаараа саналын хуудаст гуравдугаарт бичигддэг О.Бум-Ялагчийн халаасан дахь Ногоон намыг, МҮАН-тай нэгтгэн авсан.
Түүний хувьд, 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Дорнод аймгаас нэр дэвшин ялалт байгуулж, парламентын шинэхэн гишүүн болж байв. Тэгэхэд 35 суудал авсан АН-ын Засгийн газарт “Шударга ёс” эвсэл хамтарч, өдгөө засгийн эрх барьж буй МАН сөрөг хүчний тавцанд шилжсэн юм. “МАК”-ийн ханхүү гэх хочтойгоор анх улс төрд хөл тавьж байсан түүхтэй билээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунэрдэнэ мэттэй өрсөлдвөл Номт угаасаа ялах болохоор МАН ынхан айж байгаа
Эр хүн
Ухаалаг хөдлөх нь чухал болохоос бөх шиг амлаж аваад үзээд байна гэж байхгүй байхөө. Угаасаа номт Хан-Уулаас ч юмуу зүүн бүсээс дэвшсэн бол гарах нь тод л гэж боджийн. Залуучууддаа зай өгөөд жагсаалтаа тэргүүлсэн юм болов уу?
Хаа очиж мөнгөтэй төгрөгтэй илүү дутуугүй шударга хэлчдэг хүн болохоор илүү дутуу юманд шунаад байхгүй л хүн гэж харж байна даа
Энэ эрхийн тэнэг эхлээд зөв хүн болж төлөвшөөсэй
Энэ номгүй мөнгөтэй эрх банди мөнгөөрөө аархаж байх шив оюука нь номгүйгээсээ арайсөрөг эерэгээр дээрч юмуу
Номт тойргоос дэвшүүл бүр гарах нь тод юм бишүү. Тэрний оронд эвслийхэндээ, үзэл санаандаа итгээд жагсаалтаа тэргүүлсэн гэж бодож байна.
Халзагнах дээрээ Тулсан Номтойбаяр ялах нь тодорхой бусад нь харин айгаад янзан бүрийн юм хар поп хийх нь тодорхой
Өөрийн чадлаараа хийсэн бүтээсэн юмтай хүн ч тэгээд ялах нь аргагүй дээ. Ээ дээ тэгээд бусдын ч мэдэхгүй юм даа.
Энэ хүн гараад ирвэл ч монголын нийгэм өнгөтэй ирээдүйтэй харагдаж байна даа
Эцсийн эцэст тэгээд ард түмэн зөв буруугийн дэнсээр шүүгээд тунгаагаад нэг үзээрэй Номтойбаяр бол хаа очиж нэр дэвшээд гарвал энд тэнд худлаа ярьж тоноод байхгүй л залуу даа өнгөрсөн жилүүдийн гарсан нам эвслийг харалдаа одоо байгаа амьдралаа харалдаа !!
Гишүүн байхдаа ч үнэнгийн хэлээд хилс хэрэгт гүтгэгдэж байсан түүх саяхан бие даан нэр дэвшигчийнхээ эрхийг аваад сонгуульд оролцож байхдаа ч сонгуулийн хуулийг зөрчин барин байж нэг хэрэгт бас л гүтгэж аавын хаалгыг нэг сайн татуулсандаа ийм хүнийг сонгохгүй юм бол ирээдүй хойч үе маань ч бид нараас долоон дор л амьдрахаар байна шүү
Номтойбаярыгаа дэмжинэ.
Шоронгийн хулгайч ч их хурлын гишүүн болж болдог мундаг ардчилалтай орох болжээ. Хэзээ бүгд шоронгийнхон болох юм бол
Хулгай хийгээгүй авилга авдаггүй 1 ч төрийн албан хаагч алга байна.М.А.НАМд.
Хөдөө төрийн байгууллагад цэвэрлэгчийн ажилд ороход ч ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИГЧИЙН НЭРИЙН УРДАХ ТООГ ДУГУЙЛСАН БАЙХ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬТАЙ.
ЗА тэгээд асрагч, тогооч, гээд бүр ханштай байдаг юм байна лээ.
А.Т.Гд бичээд ч нэмэргүй.
Дээд талд нь сайдууд, Шүүх хуулийнхан АХАН ДҮҮС НЬ БАЙДАГ.
ШАЛ ХУДЛАА ХЭРЭГЖИХГҮЙ ХУУЛЬТАЙ,
Бас өөрсөндөө хуультай ...ЗАВХАРСАН ЮМ.
Нялх сэнгүүм ерөнхий сайд цаашлаад ерөнхийлөгч waaaaaw л даа. Барахуу хөөө
Номтой хувийн бизнесээн л хий мөнгөтэй хүн төрд ороод бүр хэрэггүй. өмнөх хүнээ төрийн ордоноор шидсэн биш үү.
Erunhii said bol ard tumnii hairtai huu. haana ch 1 t orno.AMJILT
Номтой гэх том нэртэй нусан бууд хийж бүтээсэн юм юу ч байхгүй.
ЗАЛУУС МИНЬ ХАЛЗ МАЛЗ ГЭЭД ЯАХ ВЭ ХООРОНДОО ЭВТЭЙ БӨГӨӨД ХАМТРААД МОНГОЛ ЭХ ОРНОО Л ХӨГЖҮҮЛ АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛ ЭХ ОРОН АРД ИРГЭДЭЭ СОЛОНГОС УЛС ШИГ АВААД ЯВЧИХААЧ ...... ЗАЛУУС ААА
Юмт дийлэхгүй ээ!