Улс төрийн мэдээ

Маргаан, маапаантай нэр дэвшигчдийг эцэслэн тохирох цаг хугацааны "хайч"

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулсан ч СЕХ-нд хүргүүлээгүй байгаа. Тийм учраас албан ёсоор ч мэдээлсэнгүй.

Гэхдээ мэдээлээгүй нь хамгийн том хоёр нам: МАН, АН юм. ХҮН нам гэхэд л 20-ны өдөр шууд зарлачихсан. МАН, АН-ын хувьд ч 20-ны 00.00 цагаас өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгах ёстой байсан тул, сэтгүүлчдэд мэдээлэл хийж, кандидатуудаа зарлана гэсэн хүлээлттэй байв.

Харин тэгээгүй, цэгцэлж, эмхлэхэд амаргүй олон үйл явц хөшигний ард өрнөсөн. МАН дотор бухимдал үүссэн ч түүнийгээ арай ил цагаан харагдуулаагүй. АН бол нэгнээ тайзан дээрээс хүчээр тэвэрч, буулгахдаа тулсан.

Үүнээс хойш нэр дэвшигчдийн материалд жижиг сажиг өөрчлөлт орсоор, оруулсаар л байна. Ялангуяа АН-ын тухайд 20-ны өдрийн байдлаарх 126 кандидатын цөөнгүй хэсгийг хольж, сольж буй.

Тэгвэл эдгээр нь цаг хугацааны хайчинд орж, цэгцрэх өдөр ирж байна. Хуульд зааснаар, тавдугаар сарын 25-ны дотор нэр дэвшигчдийг эцэслэж, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. 25-ны дотор гэдэг нь бямба гарагийг дуустал гэсэн үг.

Мөн бие даан нэр дэвшигчид ч материалаа дээрх хугацаанд багтаан, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Улмаар Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг хянаж үзээд, нэр дэвшүүлэх эсэхийг зургадугаар сарын 1 гэхэд шийднэ.

Иймд маргаантай, маапаантай яваа намуудын кандидатууд эцэслэн жигдрэхэд хоёр хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-24 10:15

Манай Монголд дандаа хар бараан мэдээ мэдээ ч үзмээргүй ша�##� ядаргаатай гэгээлэг юм түй ч байхгүй

Зочин
Зочин
2024-05-24 10:31

МАН АН гэх хоёр нам ингэж дампуурсан байна. Яг 20-ныхоо өдрийн 12 цаг гэхэд дэвшигчдийхээ нарсийг зарлах ёстой гэж хуульд тусгах нь зүйтэй байсан байна. Одоо хир нь �##�ь ч нам нь хөл толгойгоо олохгүй замарч байна.

Зайсан
Зайсан
2024-05-25 10:37
Reply to  Зочин

АН дампуурчихсаан

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
2024-05-24 12:02

Муу ёр...ойрд хар хэрээ их гуага.лдаж бна шүү..

Зочин
Зочин
2024-05-24 13:05

ХОЁР НАМААС ХОНШООРЫГ НЬ ТАСЛАХ ТЭР САЙХАН ГЭРЭЛТ МӨЧ ИРЛЭЭ АН БАЯРЦОГТ ЭРДЭНЭ БАТЗАНДАН ХУРЦ ЭРДЭНЭБАТ НАРАА ҮЛДЭЭ МАН ӨНӨРБОЛОР ЧИНБАТЫН НОМИН АНУЖИН ӨВӨРХАНГАЙН УЛААН ХАЦАРТ ХӨДӨӨНИЙ МАНГАР ЦАРАЙТ ТОГТОХСҮРЭН БАЯРСАЙХАН САРАНЧИМЭГ НАРАА ҮЛДЭЭ ТАНАЙ НАМЫГ ЦУСЛАХ ХҮМҮҮС МАШ ОЛОН ХАРАГДСАН ОРГИЛЫН ГАНБААТАР ТА НАРЫН АРААС СЭГ БОЛТОЛ ХУТГАЛНАА ХАРЖ БАЙГААРАЙ ТАНАЙ НАМЫН ГАТНУУЛ ДОРЖХАНД БОЛ ХЭЗЭЭ Ч ЭЗНЭЭ ЭРГЭЖ НОЦОХ НОХОЙ ГЭДГИЙГ САНААРАЙ

Н.Ж
Н.Ж
2024-05-24 22:52

Сансармаа гэгч энэ бичигч мапаан гэдэг үгийн гар�##� үүслийг мэдэнж байж бичих хэрэгтэй шүү дээ....Монгол хэл маань устах нь даа...

Холбоотой мэдээ

Back to top button