Улс төрийн мэдээ

“МАА гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортыг 2 дахин нэмэх тогтоолын төсөл өргөн барилаа”

“Үндэсний цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд, холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан ба ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар хэвлэлийн бага хурал хийж, зарим мэдээллийг өглөө.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Содбаатарын хувьд “Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх “Үндэсний цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлийг дэмжих тогтоолыг УИХ-д өргөн барилаа.

Малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур, арьс ширний үнэ цэнийг нэмэгдүүлэх, түүнийг боловсруулах үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих агуулгатай тогтоолын төсөл юм.

Нийтдээ боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 20-30 хувь нэмэгдүүлж, 3 жилийн хугацаанд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Нийт 700 орчим тэрбумыг төсвөөс, 1.5 тэрбумыг арилжааны банкаар дамжуулж санхүүжүүлнэ.

 Мөн гарах үр дүнгийн хувьд МАА гаралтай бүтээгдэхүүний экспортыг 2 дахин нэмэгдүүлэх буюу 8 сая орчим ам.долларт хүргэнэ гэсэн тооцоололтой” гэж танилцууллаа.

Харин ЕТГ-ын дарга Я.Содбаатар “У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгч болооод “Хүнсний хувьсгал” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэгэн адил,  малын гаралтай түүхий эдээ боловсруулдаг болох, улмаар ажлын байр хийгээд экспортын орлогоо нэмэгдүүлэх агуулгатай “Үндэсний цагаан алт” хөтөлбөрийг санаачилсан.

Энэхүү тогтоолын төслөөр эрх зүйн зохицуулалт, чанар стандартын баталгаажуулалт, ерөнхий зохион байгуулалт гээд гол асуудлуудыг тусгасан.

Мөн 3 жилийн хугацаанд гарах үр дүнг ч тодорхой зааж, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг жил жилээр нь тусгасан. 1.5 их наяд төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг энэ салбарт гаргахаар тохирсон. Улмаар дотоодын боловсруулах чадварыг 30-40 хувь өсгөх тогтоолын төслийг өргөн барьж байна” хэмээлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

ШУУД: Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг тогтоолын төсөл

ШУУД: Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан “Үндэсний цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох тогтоолын төслийг өргөн барьсан талаар мэдээлж байна

Posted by Eguur News on Monday, May 27, 2024

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2024 22:12

Тогтоол гаргаад л нэмэгдчихүү коммунистуудаа

Холбоотой мэдээ

Back to top button