Улс төрийн мэдээ

БЗД-ээс нэр дэвшсэн гишүүдийн амлалт: 300 ортой эмнэлэг ашиглалтад оролгүй замхрав

Хотын дарга асан Д.Сумъяабазар тэргүүтэй уих-ын гишүүд 2021 онд БЗД-ээс нэр дэвших гэж байхдаа 300 ортой эмнэлэг барина, газрын нь олчихсон хэмээж байсан ч замхарсан.

Эргэн санабал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барих 300 ортой жишиг эмнэлгийн газартай танилцаж барихаар болсон.

Тэд "Шар хад дэд төвийн төлөвлөлттэй танилцлаа. Дэд төв дүүргийн 8,9,10,17,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд 300 ортой эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэг, орон сууц, бусад барилга байгууламж барина. Нэгдсэн эмнэлэг гэхэд л эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ" хэмээн ам уралдан ярьж байсан саяхан мэт.

Харин энэ төслийн гол тоглогч хотын дарга асан Д.Сумъяабазар. Тэрбээр 2022 оны сонгуулийн дараа 300 ортой эмнэлэг ашиглалтад оруулна гэж зүтгэсэн ч амжилт ололгүй, хэл сураггүй алга болсон нь дөнгөж наад захын жишээ юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амлалт биш байхаа. Зүгээр л тэгэж бсан биз.

Зочин
Зочин

МАН ч ярьсаныхаа эсрэг ажилладаг нам даа.Яаж ч халж сольж шинэчлэгдэхэд ТОГТОЛЦОО нь тийм юм.Ажил хийдэг арга барил нь ч тийм.

Зочин
Зочин

Эдэн дундаа гайгүй шудрага нь Энхбаяр л байна даа, бусад нь ч дээ дандаа худлаа шаадаг нөхдүүд л байна!

Зочин
Зочин

Ээ, бариад өгөхгүй дээ

Зочид
Зочид

УИХ-ын гишүүн Булгантуяа, Саранчимэг 2 эмэгтэй нь 300 ортой эмнэлгийг барилгүй хаяж байхаар өөрсдөө хөөцөлдөхгүй орхиод өөр газар нэр дэвшээд байдаг нь сонирхолтой юм.

Холбоотой мэдээ

Back to top button