Сонсголын эхний өдрийн тойм: Өрсөлдөгчөө "намнаж", өөрсдөө нуугдвал тоогүй

Өнөөдөр ашигт малтмалын лиценз олгох, шилжүүлэх асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Б.Энх-Амгалан, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй Хянан шалгах түр хороо өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд эхний хуралдаанаа хийсэн.
Ерөнхий дүр зургаар хамгийн хүчтэй шидсэн мессеж нь МАК байв.
МАК-ийн охин болон хамаарал бүхий компаниудаар дамжуулан нийт 40 хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг гэж зарласан. Улмаар, хамгийн олон лиценз эзэмшдэг хувь хүмүүсийн жагсаалтыг гаргахдаа:
- Б.Нямтайшир - 41
- Д.Хулан - 40
- Н.Номтойбаяр - 40
- Н.Цэлмүүн - 40
- Н.Мөнгөншагай - 40 гэж гаргасан байв.
Тэд бол нэг компанийн хувьцаа эзэмшигчид. Атал давхардуулан тоолж, анхаарал татах зорилготой мэдээлэл бэлтгэсэн нь мөнөөх "30 гэр бүл"-ийн яриаг жишээлэн нотлох гэснийх мэт.
МАК-ийг яриад, араас нь лиценз шилжүүлэх асуудлыг судлахдаа АН-аас нэр дэвшиж буй, гэрчээр дуудагдсан этгээдийг зориуд харлуулж, загнасан үйл явдал боллоо.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь суманд тусгай зөвшөөрлийн талбай бүхий газрыг иргэнд давхардуулан олгосон гэх асуудлыг шинжлэх судалсан. Энэ үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Сэр-Одыг гэрчээр дуудсан. Тэрбээр "Энэ асуудал надтай хамаагүй. Надаас өмнө олгогдсон газар байна. Би Засаг даргаар ажиллаж байхдаа ийм шийдвэр гаргаж байгаагүй" хэмээн удаа дараа тайлбарласан ч буруутгагдсан.
Л.Сэр-Од нь АН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа.
Атал УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрийнхөө тухай "Би "Аспайр майнинг"-ийн хувьцааг сүүн цагаан сэтгэлээр эзэмшдэг" гэх нь холгүй үг хэлж, хамгаалсаар таарсан. Мөн гишүүдэд багтсан Т.Доржхандын төрсөн ах хамгийн олон лиценз эзэмшдэг хувь хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн ч төдийлөн чухалчлалгүй орхив.
Мэдээж ашигт малтмалын лиценз гэдэг бол асар том сэдэв. Энэ бараг нүүрсний хулгайн гэх хэргээс баялаг. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга энэ хавар, тус сэдвийг барьж авна хэмээн ам шүд алдчихсан. Барьж авахдаа мэдээж тодорхой улс төрийн зорилгод чиглүүлэх нь дамжиггүй байв.
Ц.Цэрэнпунцаг "Цаг шахуу байсанд бид онлайн мэдээллүүд л цуглуулсан" гэж үнэнээ өчсөн юм.
Ийм хэмжээнд, хоёрхон өдөр болоод өнгөрөх сонсголын хүрээнд чухал асуудлууд дарагдаж, сонгуулийн өрсөлдөгчдөө намнах хэлбэрийн үзэгдэл тавигдаад өнгөрчих вий гэсэн болгоомжлол төрлөө. МАК-ийг онцолно гэдэг ерөөс Н.Номтойбаярын тэргүүлж сонгуульд оролцох "Үндэсний эвсэл" рүү чиглэж буй хэрэг мөн.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросоос хөөгдөж ирсэн буриад бага ястанд яагаад Монголын хамаг баялаг шилжив ҮХЭРҮҮДЭЭ.
Өөрсдөө, хамаарал бүхий этгээд нь лиценз эзэмшдэг гишүүнийг энэ хороонд оруулахыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзмээр санагдах юм
Монголын төр яахаараа энэ гэр бүл рүү үсчээд бдаг юм бэ? Өөрийн хөрөнгөөрөө бариад улсдаа тушаагаад тодорхой хувийг өөрт нь үлдээгээд ашиглаад явчихаж болдоггүй юм уу? Эднийх бас сургууль өөрийн хөрөнгөөр барьж өгсөн талаар хэвлэл мэдээллээр яригдаж л бсан. АПУ гэхэд л тэгдэг байх гэсэн ойлголттой. Улс өөрөө хөрөнгөгүй, ядуу гэх сэтгэхүйг ард түмэндээ ойлгуулдаг. Тэгсэн хирнээ хараад байхад өөрсдөө хулгай луйвар хийгээд бдаг. Тэтгэвэр нэмсэн сүржин мэдэгдэл хийдэг, тэр нь амьдралд хүрэлцдэггүй шүү дээ. Мөнгөтэй нэгнээ үзэж чаддаггүй элдэв өнгөөр хэлж гоочлохдоо сүрхий. Миний бодоход ийм хүмүүсээ дэмжээд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажилгүйдлээ арилгах гээд улсын бодлогоо заримыг нь хамтарч шийдмээр юм. Болохгүй гэх юмгүй л санагдах юм.
Ene mak geh novshnuudaas hamag orduudiig ni huraaj av
АРГАА БАРСАН АЛНУУД ААВЫХАА ТОЛГОЙГ МААЖИВ ГЭГЧЭЭР НҮҮРСНИЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭМНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ СОНСГОЛУУД ТЭГЭСГЭЭД НАМЖСАН БААХАН ХУЛГАЙЧ ШОРОНД ОРЛОО ГЭЭД ХООЛОО БУЛААЛГАСАН ИРГЭД БАЯСТАЛ ЭНЭ СҮРЖИН СОНСГОЛУУД НАМЖААД ХАРИН Ч ЭМНИЙ СОНСГОЛООР ТОП ХУЛГАЙЧ АДУУЧИН ХОНЬЧИН ЦАРАЙТАЙ ДОНГИО ЭНХБОЛД ТӨРД ШУРГАЛАХ ГЭЭД ЗОГСОЛТГҮЙ ГАЧААЛДАЖ ЭХЭЛЛЭЭ ЭНЭ ЖҮЖГЭЭ ЗОГСООГООЧ САЙХАН ШУДАРГААР ӨРСӨЛДӨЖ ХЭН НЬ АМЬД ҮЛДЭХЭЭ ҮЗЭЭЧ ИЧМЭЭР ТӨМСӨГНҮҮД ЮМАА
Гадаадын хүмүүст өгсөн лицензийг гаргаачээ.