Улс төрийн мэдээ

УИХ-аар хэлэлцэх 02 дугаар тогтоол: Цагдаагийн байгууллагын алба хаагч Үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолыг хэлэлцэхээр товлосон байна.

2024 оны 02 дугаар тогтоолоор Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.

Тодруулбал, эл асуудлыг Үндсэн хуулийн цэц өнгөрөгч тавдугаар сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтыг Үндсэн хуулийн 16-р зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.8-д:

  • Цагдаагийн албан хаагч үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх
  • Үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон агуулгатай.

Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээнд Үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг зөрчсөн гэж ҮХЦ үзжээ.

Улмаар холбогдох заалтыг тавдугаар сарын 22-ноос эхлэн түр түдгэлзүүлээд байгаа аж.

Харин одоо ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button