Ц.Бат ИНЕГ-т яригдаж байсан албан тушаалдаа очжээ

Ц.Бат ИНЕГ-т албан тушаалд очихоор болсон тухай улстөрийн хүрээнд яригдаж байсан билээ. Тэгвэл яригдаж байсан албан тушаалдаа очжээ.
Тодруулбал, тэрбээр ИНЕГ-ын НААХЗА-ны /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба/ дарга болсон байна.
Эл суудалд ирэх тохироогоо Засгийн газар, салбар яамны түвшинд хийж, улмаар шахаж байсан билээ.
Ц.Батын тухайд, тэтгэлгийн өгөөжийг гэр бүлээрээ хүртээд авсан нэгэн. Тодруулбал, ИНЕГ-ын тэтгэлгээр өөрөө гадаадад гурван ч удаа суралцсан гэгддэг. Мөн өөрийн хоёр хүү болон нагац дүүгээ ИНЕГ-ын буюу төрийн зардлаар сургасан.
- Хүү Б.Зориг нь 2013-2016 онд АНУ, Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр сурч төгсжээ.
- Дараагийн хүү Б.Мөрөн 2014-2018 онд АНУ-д Агаарын зайн инженерээр сурч төгсжээ.
- Нагац дүү Б.Идэр-Од нь 2006-2010 онд АНУ-ын Канзасын их сургуульд Нисэхийн инженерээр сурсан байдаг.
Хоёр хүү нь өдгөө МИАТ ТӨХК-нд ажилладаг аж.
Тэрбээр өөрөө “МИАТ” ХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан намтартай. Ингэхдээ 2014 оны үес албан ажилтай холбоотой мэдээ, мэдээллийг цахим хуудсанд зөвшөөрөлгүй нийтэлж, ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж, чөлөөлөгдөж байсан аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л хэцүү хүн дэээв ажил хийддэггүй худлаа том том яриад л байдаг
ЯАЖ ИЙЖ БАЙГААД Л ДҮҮГЭЭ ЧИХЧИХСЭН БАЙГАА ЮМ БИШ ҮҮ НААД ГАЗАР ЧИНЬ БИТҮҮ АРЫН ХААЛГАНЫ ГАЗАР БОЛЧИХСОН БАЙНА
Дараагийн ЗГ БЗС-аас зээл авч суралцсан иргэдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь буцаан төлүүлэх шийдвэр гаргана. Энд тэнд долоож гүйж байгаад хамгийн их зээл авсан танайхан.Хууль бүх иргэдэд тэгш үйлчлэх ёстой. Тиймээс авсан л бол бүгдийг төлнө
Буудаж ал муу шантаажчинг
hud gar sh dee
За тэр НААХЗА гэдэг алба чинь тохирч мохирч хүсээд байх алба биш. Мэргэжлийн Бат шиг нь л барах байх.
За тэр НААХЗА гэдэг алба чинь тохирч мохирч хүсээд байх алба биш. Мэргэжлийн Бат шиг нь л барах байх.
Баяр хүргэе
Пээ, энэ ч МАН-ын мундаг томилгоо боллоо доо. Одоо Бат нь МАН-ыхаа нэрийг түлж эхэлнэ дээ
Зөв үзэл бодолтой хүн шиг санагддаг. Мэргэжлийн хүн сайн ажиллах байх.
Сургуулийг нь төгссөн хэнийг ч бай улс орны хэрэгцээтэй газар нь ажиллуулах нь Монгол улсын эрх ашиг боломж олдвол ажиллуул
Худлаа хүн
Энэ залуу айхтар шулуун шударга хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчхдэг хүн байгаа байх лав, Удам сударыг нь бодоход. Буруу зүйл лав хийхгүй
Тийм шургага гар байсан бол ингэж чадахгүй аль эрт лааз өшиглөөд гудманд гарч тэмцэгч гээд нэг архичин нэмэгдчихсэн байх байсан биз авилгалч дарга нарын бөгс долоогч мөнгө угаагч угаалгын машин болхоор ингэж амьдарч байгаан