УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ИНЕГ-ын газрын дарга асан Т.Батжаргалын охин “МИАТ-ын АНУ дахь төлөөлөгч болно” гэж томорсон уу

ИНЕГ-аас жилд 1-2 тэрбумыг шулж, хүүхдүүдээ сургасан дарга нарын тухай цуврал нийтлэлээ бид хүргэж байв. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Нийтлэлд дурдагдсан дарга нарын нэг бол ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга асан Т.Батжаргал юм.

Түүний хувьд өөрийн охидоосоо гадна хамаарал бүхий хэд хэдэн хүнээ сургасан байдаг.

Нэг: Өөрийн охидоо ИНЕГ-ын зардлаар сургууль сэлгэн сургасан. Тэрбээр охин Б.Хашцолмонгоо 2007 онд Англи улсад 50000 фунт стерлингээр суралцуулсан. Удаах охин Б.Номондалай нь ОХУ-ын Воронеж хотын Их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр Засгийн Гаврын тэтгэлгээр суралцаж байгаад больсон.

Хоёр: Төрсөн эгч Т.Отгонжаргалын хүү Батболдын Ариунболдыг Канад улсын "George Brown" коллежид "Аэродром ашиглалт" мэргэжлээр нийт 134773 ам.доллароор сургажээ. 

Гурав: Эхнэр Намхайн Оюунтунгалагийн дүү болох Намхайн Төмөрийн хүү Т.Ашидмөнхийг АНУ-ын Санфранциско хотын Аламедо коллежид сургасан.

Дөрөв: Жолооч Д.Алтансүхийн хүү А.Баянмөнхийг мөн АНУ-ын Санфранциско хотод сургасан.

Хамгийн гол нь гадаадад суралцаж ирээд эх орондоо мэргэжлээрээ ажиллах үүрэг хүлээдэг билээ.

Энэ дагуу Т.Батжаргалын нэг охинд "Ирж ажиллаж, гэрээгээ биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн" гэх мэдээлэл байна. Гэвч өнөөх нь “МИАТ дахь АНУ-ын төлөөлөгчөөр ажиллая” хэмээн томорсон гэгдэж буй юм.

Энэ талаар МИАТ ТӨХК-ийн албаны эх сурвалжаас тодруулахад “Албан ёсоор хүсэлт ирүүлээгүй” гэх хариулт өглөө.

Т.Батжаргалын хувьд МАН дахь Зүүний хүчний холбоог У.Хүрэлсүхтэй хамтран үүсгэн байгуулж байсан. Нийслэлийн МАН-ын хорооны хяналтын хорооны гишүүн, Хан-Уулын МАН-ын хороонд олон жил идэвхтэй “явсан” гэх улс төрийн хамааралтай нэгэн.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

одоо болноо батжаргал шүлгээ бичээд гэртээ бж бай төрөөс их цусаллаа, миеэ энхболд шигээ чимээгүй тэт суу залуучуудад байраа тавьж өг МАН г муухай рарагдуулж бн энэ хүн чинь

Зочин
Зочин

Аймаар юм бээ

Зочин
Зочин

Хар элэгийн маний хүүхдийг сургуульд явуулах уу.энэ чинь монгол

Зочин
Зочин

Шоронд хийгээч, ард түмэн бид энэ хүнд өргүй, бидний мөнгөөр ийм хүмүүс дээр суугаад шэнж баадаг гэхээр гомдолтой байна. Даваасүрэнг сонгуульд дэмжээд үг хэлээд байсан таарсан таар шуудайнууд.

Зоч
Зоч

НОЁН СОЛИОТ ГЭДЭГ ХОЧИНДОО ТААРСАН НЭРТЭЙ ХҮНДЭЭ. СУРГАЛТЫН ЗАРДЛУУДЫГ ДҮРЭМ ЖУРМЫН ДАГУУ ТӨЛӨХ ТӨЛӨХГҮЙГ А Т Г ШИЙДЭХ БХГҮЙДЭЭ. ИЙМЭРХҮҮ АСУУДАЛ И Н Е Г -т БАЯЛАГ ДАА...

Зочин
Зочин

одоо ИНЕГ-ын дарга хийж байгаа Ч.Мөнхтуяа гээд шунал нь дуусдаггүй нэг авгай бий. Түүнийг л барьж хорьж цагдмаар байгааийн. Хоёр хүүхдээ 1 000 000 000 төгрөгөөр арын хаалгаар албан тушаалаа ашиглаж хувийн эрх ашгийн асуудалтай

zocho=in
zocho=in

Ene odoo arai yumaa. Iim uls oron bh ch gej. barij horij hurungu bugdiig ni huraah heregtei.ene dawarsan togtolzootoi baiguullagiig tsegtsleh heregtei.Haana bn hyanalt, uridchilsan sergiileh arga hemjee. idej uusniih ni daraa l hudlaa baahan yum bolohiin.

Зочин
Зочин

Хүрэлсүхийн хийсэн луйвар цухалзаж ихэлж байгаа дараагийн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд шалан дээр мөлхүүл

ЗОЧИН
ЗОЧИН

ЭНЭ АСУУДЛААР Т.БАТЖАРГАЛ ДАРГЫН НЭР ТӨРИЙГ ШҮҮХЭЭС СЭРГЭЭСЭН ТУХАЙ МЭДЭЭ ГАРЧ БАЙСАН.

Иргэн
Иргэн
Reply to  ЗОЧИН

Дарга байхаараа яадаг юм яасан зусарч хүүр вэ

ЗОЧИН
ЗОЧИН

САЯХАН ИНЕГ-ЫН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ДАРГААР ТОМИЛОГДСОН Ц.БАТ ГЭГЧ ӨӨРӨӨ 2 УДАА АВСТРАЛТД БОЛОН КАНАДАД 180.000$-ООР, ТОМ ХҮҮГЭЭ 90.000$ -ООР, БАГА ХҮҮГЭЭ 120.000$ -оор, дээр нь эгч ЦЭДЭВДАМБЫН ОЮУНГЭРЭЛИЙН ХҮҮ НӨГӨӨ АЛДАРТ КОЙНЧИН ИДЭРЭ-ОДОД 24.000$ НИЙТ 414.000$ АМ.ДОЛЛАРЫГ ИНЕГ-ААС ГАРГУУЛСАН БАЙНА АЙМААР БАЙГАА БИЗ. МӨН ИНЕГ-ЫН ДАРГА Ч.МӨНХТУЯА АВГАЙ МӨН Л ИНЕГ-ЫН ЗАРДЛААР ӨӨРӨӨ 2 УДАА, НӨХРӨӨ, БАС 2 ХҮҮХДЭЭ ДАВХАР НИЙТ 300.000 З.ТУЯА ГЭДЭГ ЗАЛЬТАЙ АВГАЙ МӨН Л ИНЕГ-ЫН ЗАРДЛААР ӨӨРИЙГӨӨ, НӨХРӨӨ, ОХИНОО АСАР ӨНДӨР ЗАРДЛААР СУРАЛЦУУЛСАН БАЙДАГ ЮМ. ЭД НАРЫГ НЬ БАС ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин

Анхааруулга нь бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү гэчихээд Гаргасан нийтлэл нь хов базаж, хүний нэр хүндэд халдсан нийтлэл байх юм.

иргэн
иргэн

хаашаа юм бэ төрийн алба чинь төрөлийн алба хэвээрээ байгаа юм уу ямар дураараа хуцдаг хулгайчууд вэ жирийн иргэний үр хүүхдүүд сурч хийж болдоггүй алба юм уу новшнууд аа

Холбоотой мэдээ

Back to top button