Нийгэм мэдээ

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг ₮300 мянгаар торголоо

Хүүхэд зодож, харанхуй өрөөнд хорьдог цэцэрлэгийн багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хүчирхийлж, харанхуй өрөөнд хорьдог уу” гэсэн гарчигтай бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 311 дүгээр цэцэрлэгийн нэр бүхий багшийн хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд энэ оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button