Улс төрийн мэдээ

Н.Номтойбаярыг СЕХ нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдсан юм.

Өмнө нь ЦЕГ-аас ирсэн тодорхойлолтод үндэслэж, Н.Номтойбаярт нэр дэвших эрх олгоогүй. Харин энэ нь "Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдэлсэн бол дэвшүүлэхгүй" гэсэн заалтад хамаарч байв.

Гэвч Н.Номтойбаяр анхан болон давж заалдах шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 22.1 буюу авлига, албан тушаалын хэргээр ял авсан. Харин Улсын дээд шүүх ялыг 22.5 буюу "Хайнга хандах" зүйлчлэл болгон өөрчилсөн байдаг. Иймд Н.Номтойбаяр СЕХ-ны шийдвэрийг хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүх түүнийг нэр дэвших эрхтэй гэж үзсэн.

Энэ дагуу өнөөдөр СЕХ дахин хуралдаж, Н.Номтойбаярт нэр дэвших эрх олгохоор шийдвэрлэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Devshij bolno l do gehdee aluurchdaar tor bariulmaargui

Мөнхжаргалй
Мөнхжаргалй

ЦАГААН СУВРАГЫН ОРДЫГ 1967-1982 оны хооронд хайгуулыг нь бүрэн хийсэн байсныг ЭЦЭГ НЯМТАЙШИР НЬ ХАЙГУУЛ УЛС ХИЙСЭН ОРДЫН 50- ААС ДЭЭШ ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙНА ГЭСЭН 1997ОНЫ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ХУВИЙН БОЛГОСОН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ ЯЛНААС ЗУГТАЖ УЛСЫН ИХ ХУРАЛД НАМ ХУДАЛДАЖ АВААД ЖАГСААЛТЫН НЭГД ОРОХ НЬ ЗӨВ ҮҮ

Зочин
Зочин

Баячуудыг төр нь ч дийлэхээ болисон цагдөө

тогтох
тогтох

Хайнга хандсан гэсэн зүйлчлэл гэнэ үү алах юмаа энэ шүүх Эбигээс ангижрах цаг ирж эрхэм шүүгчид ээдрээтэй шийдвэрийнхээ үйл лайг үр хүүхдийнхээ хамтаар үүрэх цаг ирнэ ээ олон гэмгүй иргэдийг хохироож олон луйварчдыг аварсан шүү.

zochin
zochin

Энэ сэтгүүлч нар хуулиа уншихгүймаа.Эрүүгийн хуулийн 22-р бүлэг авлигын хэрэг,23-р бүлэг албан тушаалын хэрэг.Номтойбаяр 23-5 аар шийтгүүлсэн хүн.СЕХ авлига,албан тушаалын хэргээр шийтгэгдсэн хүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн энэ нь эрүүгийн хуулийн 22 болон 23 аар шийтгэгдсэн хүнийг хэлсэн.Одоо дээд шүүх юу гэж тайлбарлах нь сонин байна шүү.СЕХ 23-5 г албан тушаалын хэрэгт тооцохгүй юм бол ямар хэрэгт хамаарах вэ гэдгийг тайлбарлуулах хүсэлт дээд шүүхэд явуулж байгаа шүү

Зочин
Зочин

шүүхийг хямдхаан худалдаад авчихсан бүү гайхаарай үнэн олон түмэн минь ЖИНХЭНЭ ФЁОДАЛ ПОМЁШИК ФЁОДАЛ

Иргэн
Иргэн

Үнэн үнэнээрээ гоё, Амжилт хүсье.

Зочин
Зочин

За мэдэхгүй юмдаа НОМТОЙБАЯР ЫГ ИХ ДЭМЖДЭГ БАЙЛАА ГЭТЭЛ ЭНЭ ДНИЙ ГЭР БҮЛ 41 ЛЁЦИНЗТЭЙ ГЭНЭ ТЭГЭЭД гишүүн агсан УЯНГА ГАНЦХАН ЦАГААН СУВРАГЫН ОРДЫГ ТАЙЛБАРЛАХАД ҮНЭХЭЭР АМСАА ШАРХИРЧ ЗҮРХ МИНЬ ЦУСААР УЙЛСАН ШҮҮ ЁСТОЙ Л ЗҮГЭЭР Л БИРД ГЭЖ ИЙМ Л ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ ЮМ БАЙХДАА ГЭЖ БОДЛОО. ТЭГЭЭД ИРГЭД ӨӨРСДӨӨ НОМТОЙБАЯРЫГ СОНГОХ ҮГҮЙГЭЭ ШИЙДЭХ БИЗДЭЭ ХАРИН БИДНИЙГ ХАЙРЛАХ Ч ЮУ Л БОЛДОО

Зочин
Зочин

ҮНЭХЭЭР САМСАА ШАРХИРЧ ЗҮРХ МИНЬ ЦУСААР УЙЛСАН ШҮҮ ОДОО БОЛ НОМТОЙБАЯР ЁСТОЙ ОНЦ БИШ БОЛСООН УЛСАА ХАЙРЛАХГҮЙ БАЙГАА ХҮН ХҮМҮҮС ГЭР БҮЛ ИРГЭДИЙГ ХАРЛАНА ГЭЖ ҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button