Улс төрийн мэдээ

Хүний амийг улстөржүүлнэ гэвэл МАН нь ч, АН нь ч сурталчилгаагаа зогсоо

Сонгуулиар орон нутаг дахь намын дэмжигчдийн талцал өндөр байгаа юм байна. Х ТҮЦ-ийн нэг хошин шог сонгууль бүрээр санаанд ордог. Нэг гэр бүлийн хоёр өөр намынх, биесээ хөөж тууна, “Өөр намын новш” гэж хараагаад эхнэр нь нөхрөө гэртээ ч оруулдаггүй. Харин сонгууль дууссан хойно сая ухаан орж, эвлэрнэ.

Намын итгэл үнэмшлээр хэт улайрах иргэдийн хувьд улс төрийн идэвх мөн ч тэгэн тэгэн дэмжсэн кандидат нь сонгогдсон ч, эс сонгогдсон ч хаяад л явдаг. Тэдэнд хэргээ бүтээх чухал. Харин иргэдийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдэг жамтай.

Уржигдар Өвөрхангай аймгийн Сант суманд хэтийдсэн үйл явдал боллоо. МАН-ын ухуулагч, сумын АН-ын даргынхаа биед бөгөөд амь насанд нь халдчихлаа. Тэд худууд ч байсан юм байна. Ухуулагчийн эхнэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг ирэхэд талийгаач “МАН-ын шаарыг долоочхоод” гэж нөхөр лүү маань уурлаж байсан. Ингээд тэр хоёр барилцаж авсан. Талийгаач дараа нь “Амьсгалж болохгүй байна, хоолой сонин болчихлоо” хэмээн сууж байсан” гэж ярьжээ. Төвөнх рүү нь өшиглөсөн нөхцөл байдал тогтоогдсон юм билээ.

Юм хоёр талтай, үнэн гашуун. Хэрэг явдлыг аль талаас харах бас тайлбарлахаас олон зүйл шалтгаална.

Хамгийн нэгдүгээрт үүнийг улстөржүүлэх сонирхол газар авна, газар аваад ч эхэлсэн. Тэр нь буруу ч биш юм. Өөрийнх нь сонгуулийн штабт ажиллаж байсан нэгэн өрслөлдөгч намын төлөөллийн амийг бүрэлгэсэн бол ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Тухайн ухуулагч нэгдүгээр тойрогт нэр дэвшиж буй, БХ-ын сайд Г.Сайханбаяр дээр ажиллаж байсан юм билээ. Тийм болохоор МАН улс төрийн шийдвэр гаргаж, түүнийг кандидатаас татаж буйгаа мэдэгдсэн.

Хуулиар бол сурталчилгаа эхэлсэн хойно нэр дэвшигчээс татгалзах бололцоо байхгүй, саналын хуудаст нэр нь хэвлэгддэгээрээ хэвлэгдэнэ. Харин Г.Сайханбаяр намын байр суурийг дагаж, штабаа буулгах уу, сурталчилгаагаа зогсоох уу гэдгээс дараа дараагийн асуудал шалтгаалахаар байна.

Бодит амьдрал гэвэл олон ч юм ярьж, нөхцөл шалтгаан тооцож болно. Адаглаад нэр дэвшигч өөрөө, ухуулагч бүрдээ хяналт тавьж чадахгүй, бараг таних ч үгүй. Ийм юм болчихсон нь аргаа барахад Г.Сайханбаярын карма гэлтэй. Цаашлаад тухайн үед маргаан юунаас болж үүссэн, худууд урьдын таагүй харилцаатай байсан уу гээд хөвөрнө. Эцсийн мөчид шүүхийн өмнө очвол хэрэг үйлдсэн хүний л уур бухимдлаа барьж чадаагүй, зэрлэг балмад авирласан гэм нь, зэм нь тунаж үлдэнэ.

Харин Ардчилсан нам ажлаа хийж байна. Намын дарга Л.Гантөмөр бол тайван байна. Ц.Уянга нарын нэр дэвшигчид өчигдөр Сүхбаатарын талбайд зул асааж, тэмцлийн хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдээд буй. Эхэлж мэдэгдэл хийсэн АН-ын төлөөлөл ч бусдын үхлээр улс төр хийсэн нь бушуу туулай борвиндоо баастай гэгчээ харагдсан тал бий. Эхний ёс зүйн хариуцлагыг бол МАН хүлээчихлээ, хоёр намын дарга уулзчихлаа.

Ерөөс нэг талаар улс төр, нөгөө талаар хувь хүний алдаатай үйлдэл, төвөгтэй нөхцөл байдал үйл явдлыг шахаж байна л даа.

Г.Сайханбаярт хүссэн хүсээгүй наагдчихсан асуудлыг одоо бусад нэр дэвшигчид рүү нь, нам руу нь нааж эхэллээ. Үйл явдлыг ийн түвшин ахиулж, улстөржүүлнэ гэвэл МАН нь ч, АН нь ч ялгаагүй нэрээ татаж, сурталчилгаагаа зогсоовол зүй. Тэгээд ард түмэн өөрсдөө сонголт хийг. Хэчнээн улстөржлөө төржлөө гээд эцсийн сонголтыг ард түмэн хийхээс хойш ялгаа мөр байхгүй. Маргаанаас үүдсэн хүн амины хэрэг нэг намд наагдах бол нөгөө намд ч наагдах логик бололцоог үгүйсгэж бас болохгүй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

бодлого хийх ажлаа яриж шудрага өрсөлдөхгүй, хэтэрхий намчирхаж, туйлширч бие биенээ харлуулж, муулж ард түмнийг хооронд нь талцуулж хувааж байгаагын гай. Монголчуудыг хооронд эвдрэлцүүлж, эв түнжингүй байлгах, улсыг нь хөгжилгүй, хоцрогдмол байлгах сонирхол хэнд байна. Тэдний гар хөл, болсон хүмүүсийн гай

Зочин
Зочин

МАН ын согтуу ухуулагч хүн өшиглөөд *лчихаар АН яагаад нэр татах гэж.Наадах чинь СОЛИОРОЛ байна . Тэгээд АНаас хэний нэр татуулах гэсэн юм бол. ДЭМИЙРЭЛ , ЭЛИЙРЭЛ .МАН зөндөө хууль бус ажиллагаа явуулж байна. Отгонтөгсийг Хүрэлбаатар бөхөнцөрүүдээр айлгахаар явуулсан байна.Хүрэл баатар 1000 оюутанд мөнгө тараав.Ховдод хайрхан багийн засаг дарга (төрийн албан хаагч бөгөөд МАНын үүрийн дарга) мөнгө тарааж сан*лын хуудас бөглүүлж байгаад баригдав. 224 ш хэвлэсэн хуудас гарлаа .Бүгд газар дээрээ баригдсан баримттай зүйл шүү.МАН бохир заваан юм болгоныг хийгээд дагаж АН нэр татаад байх юм уу

Иргэн
Иргэн

Нэг нам нь Зориг агсанаар улс төржиж ыолдог

Зочин
Зочин

Avilgachin baychuudiin songuuliig jiriin irged dagaj guidgee bolimoor yum baychuudiig dolooj guigeed uls oron oodolj baigaa yum alga

Зочин
Зочин

Бүхэл бүтэн намын тэгээд улсын хэрэг болгож өлгөж улс төржүүлээд байгаа нь бас л нэг арга сүвэгчилсэн булхай луйвар шүү

Зочин
Зочин

Сурталчилгаагүй хага өрсөлдөцгөө

Зочин
Зочин

Бүгдээрээ сурталчилгаагаа зогсоо2

Зочин
Зочин

хүний амиар тоглолт хийчлээ

Холбоотой мэдээ

Back to top button