Учиртай улстөржье

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ес дэхь хоног дээрээ үргэлжилж байна. Томсгосон тойрогт хэдхэн хоногт танигдах, хоногшихын тулд зарим нь юу эсийг сэдэж байна. Ёс зүй гэгчийг уландаа бүрэн гишгэж, улангасан дайрч байна.
Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаар 25 нас хүрсэн, ухаан саруул хэнбугай ч УИХ-д нэр дэвших эрхтэй. Хуулиар олгосон энэ эрхээ эдэлж, өнөөдрийг хүртэл УИХ-ын сонгуульд зүсэн зүйлийн нэр дэвшигч өрсөлдөж байлаа. Энэ удаад ч ялгаагүй. Эрхээ эдэлж болно, гэхдээ учиртай улстөржье.
Нэг, УИХ-ын сонгуулийн XI тойрог Сонгинохайрханд АН-ааас нэр дэвшигч Ц.Уянга цахим орчинд танхай байдлаа харуулах нь ихэслээ. Ёс зүйт төрийн сонгуульд өрсөлдөж байж, ёс зүйгүй аашилж, цахим орчинд бүдүүлэг үг хэллэг ашиглан, бусдыг хараан доромжилж буй нь лав зохистой биш.
Хоёр, УИХ-ын сонгуулийн XI тойрог Сонгинохайрханд нэр дэвшигч П.Галиндэв бүр эхнэрээ гайхуулах байдлаар сурталчилгаагаа хийж олны шүүмжлэлд өртөв. Уг нь хийсэн бүтээсэн, эсвэл хийж бүтээх гэж буйгаа танилцуулах цаашлаад бодлогын мэтгэлцээн, шийдэл ярих учиртай биш юм уу. Монгол төрийн босгыг дэндүү намхнаар үнэлж буйн нэг хэлбэр юм.
Гурав, "Комедиан" Амараа хүний алтан амийг боломж хэмээн жиргэж, олон нийтээс шүүмжлэл хүртэв. Эхнэр, хүүхдүүддээ үнэ цэнтэй амь, түүний хувьд сонгуулийн шоу болгож, эсрэг намдаа сөрсөн базаа хийх хэрэгсэл төдийхнөөр харагдсан нь харамсалтай.
"Нэгнийгээ алах талах дээрээ тултлаа улстөржихгүй, сонгуульдахгүй юмсан" хэмээн халагладаг сан. Харамсалтай нь, сурталчилгааны есхөн хоногийн хугацаанд хоёр хүний алтан амь эрсэдчихээд байна.
Уг нь УИХ-ын гишүүн гэдэг төрийн бодлогыг тодорхойлдог, хамгийн гол нь хууль санаачлан, хэлэлцэж, батлах үндсэн ажилтай хүмүүс. Тиймээс монгол төрийн хууль боловсруулагчийн босгыг давах гэж байгаа бол эхлээд өөрсдийнхөө үйл хөдлөл, үг хэлийг засаж, хүмүүжчихвэл яасан юм бэ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр барихаар дэвшиж буй хүмүүсийнх нь царай
MAN BURUUGAA BUSDAAAS DANDAAA HAIHIIIN6 ENE HUMUUS HUN ALAAGUI LDEE
Бас хаагуур эхнэрээ гайхуулаад явчив
Ингэж сонгуульд оролцохгүй ээ хүнээрээ л байгаарай
Олиггүй л байна даа
Өмнөөс нь ичээд байх юм аа
Уяач өвгөн Даваахүү гуай ФС-ээр эхнэрээ гайхуулаад амьтны доог тохуу болоод байсан билүү ? Сонгуулийн үеэр бүр тэрнээс ч инээдтэй юм их болно доо, яая гэх вэ ?
Es zvit Tur gecheed avilga Alban tushaaliin heregtei shaagaad bdag. Nah humuus iig yaanaa gej
ил байгаа нь энэ нөхдүүд нөгөө хэсэг нь ялгаагүй ээ,дотроо хамгийн адгийн гаднаа МАСК зүүчихсэн явна даа.
Өрсөлдөөн нь бүүр улангасна гэдэг нь болоод байна
Утга учраа алдаад байна шүүү
Гэрээ засаад төрөө зас гэдэг биздээ гэр орноо зассанаа гайхуулах биш толгой доторхоороо гайхуулмаар юм даа
Тэгээд хаячихөө иргэд өөрсдөө дор бүрнээ шүүцгээ. Хэн нь хэн бэ гэдэг нь ингээд харагдаж байгаа биз худлаа сенсаци үүсгэж олны анхаарлыг татаад байна
Чадварлаг байхдаа л анхаар л даа
Ямар хачин сонгууль болоод байна аа. Хүн үхлээ удахгүй нэг гишүүн тэнгэрдээр үхэр унацан явж байва би лав гайххааргүй л болоод байна шүү
Больцгоолдөө хүмүүсээ ямар залхмаар их дуулиан шуугианууд вэ
Пааа яаяа олон нийтийн анхаарал орох гэж есөн жорын юм сэтгэх юм аа
Бухимдмаар улсууд шүү
тайван байцгаа хүмүүсээ иймэрхүү хогийн хүмүүсийг бүү тоо
Hetsuu ch yum aa daa songuuli gej sanaa aldtal eldew yum boloh yum
ХӨӨРХИЙСҮҮДИЙН ТАРХИНЫ БЯД Л ИЙМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
ийм шизо нууд л ичих булчирхай гэж байдаггүй болохоороо өөрийгөө ч дүгнэх чадваргүй тул самардан мацах нь өрөвдөлтэй. Яая гэхэв шизогоо эмчлүүлбэл хий хөөрөл нь дарагдах биз!
Omg so cute!
Боловсрол нимгэн оюун ухааны бядгүй ухамсар дорой хагас галзуу солиотой хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа нь эмэгнэл Тэр Элийрэгч гээд байгаа эиэгтэй ямар соёлгүй бүдүүлэг үг яриа гэж авах юмгүй бүдүүлэг ийм хүмүүс намынхаа нэр дэвшигчдэд муугаар нөлөөлнө дөө