Ц.Гарамжав дээр "бөөгнүүлсэн" хэргүүдийн мөрөөр: Алтны үйлдвэр, уул уурхайн лиценз, Хөгжлийн банк

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг мөрдөн шалгаж, "Монполимет" группийн хэд хэдэн дансыг царцаасан асуудлын гол шалтгаан өдгөө ил мэдээлэгдэж эхэллээ.
Энэ нь нэг бус үндэслэл юм. Хамгийн анх Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулахад, Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэх хэргээр мөрдөн шалгаж буйг албаны хүмүүс мэдээлж байсан.
Тэгвэл өдгөө үүнээс гадна "Төрийн нууцыг хууль бусаар олж авсан" гэх хэрэг ч багтсан талаар АТГ-аас зарлаж. Үүний хамт уул уурхайн лицензийг хууль бусаар авсан, Туул голын голдирлыг өөрчилж алт олборлосон, мөнгө угаасан байж болзошгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн болон дахин авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Нэг дор олон хэрэг бөөгнүүлж, шалгах нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр давтагдсан кейс. Өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн хэргийг нэгтэн шалгаж байгаад, богино хугацаанд алх цохисноор Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон нь өвөл юм. Түүн дээрх хэргүүдийг нэгтгэсэн, нэгтгэснээс хойш цагдан хорих шийдвэр гаргасан процесс өөрөө нийтлэг жишгээс харьцангуй хурдан явагдсан.
Харин УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав дээр ч нийтдээ 5-6 төрлийн хэрэг ийн бөөгнүүлсэн нь анхаарал татаж байна.
Долоон уул уурхайн лиценз
Түүний холбогдсон хэргийг хөвөрдөх хамгийн ил тод сэжим нь уул уурхайн лиценз байж болно.
АМГТГ-ын нээлттэй мэдээллийн санд, Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан "Монполимет" группийн хүрээнд нийт долоон лиценз байна.
"Монполимет" группийн нэр дээр:
- Өргөн
- Тосонгийн дэнж
- Тосонгийн голдирол
- Бүдүүн гол
"Монполимет"-ийн охин компани болох "Эхлэл ургац энержи" ХХК-ийн нэр дээр:
- Урд тарагт (ашиглалтын)
- Урд тарагт (хайгуулын)
- Өргөн (лицензийн дугаар "Монполимет"-ийн "Өргөн"-тэй давхцаагүй) гэсэн гурван лиценз байна.
Эдгээр лицензийг хууль бусаар авсан байж болзошгүй гэх үндэслэлийг АТГ-аас шалгаж байгаа.
"Эхлэл ургац энержи" ХХК танилцуулгадаа, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн 2016.02.24-ний өдрийн шийдвэрээр "Урд тарагт" ордыг эзэмшиж, хайгуул хийж эхэлсэн талаар мэдээлжээ.
Улмаар өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 858.4 мян.тн цэвэр гөлтгөнийг улсад бүртгүүлжээ. Гөлтгөнө нь цементийн түүхий эд болдог.
Туул голын голдирол өөрчилсөн гэх асуудал
Харин "Монполимет" групп нь Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд бүхий Тосонгийн үйлдвэр ажиллуулдаг. Мөн шохойн чулуу, цахиурлаг түүхий эдийн болон гөлтгөнийн орд эзэмшдэг гэж танилцуулсан байна.
Тосонгийн үйлдвэр нь Төв аймгийн Заамараас гадна Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгийг хамардаг байна. Үүнээс дараагийн, "Туул голын голдирлыг өөрчилж, алт олборлосон" гэх асуудал сөхөгдөнө.
"Алт-1" хөтөлбөрийн хүрээнд энэ төсөл 1996 оноос эхэлж хэрэгжсэн юм байна.
Энэ хүрээнд уснаас алт ялгаж авах технологи буюу "Драг" байршуулж, ажиллуулдаг. Харин драгийг Туул голоос 5 метрийн зайд байршуулсан нь 2018 онд маргаан дагуулж байсан.

Энэ дагуу Булган аймгийн Бүрэгхангай сум дахь үйл ажиллагааг нь БОАЖЯ-наас шалгаж, 2022 онд зогсоож байж. Тодруулбал, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг илрүүлсэн. Тухайн үед зөрчлийг арилгаж, Туул голын хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгчээ.
"Монполимет" групп нь Тосонгийн үйлдвэрийн хүрээнд нөхөн сэргээлт хийж, хиймэл нуур үүсгэн байгуулснаа сайтдаа тогтмол мэдээлж ирсэн байна.
Тэгэхээр 2022 онд шалгаж байсан асуудал ч өдгөө Ц.Гарамжав дээр "бөөгнүүлсэн" хэрэг дунд багтжээ.
Хөгжлийн банк
Дараа нь Хөгжлийн банкны хэргийг нь харъя.
“Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт жилийн 1,000,000 тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулах “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас зээл авсан.
Төсөл амжилттай хэрэгжиж, үйлдвэр ашиглалтад орсон.
Мөн "Монполимет" Хөгжлийн банкны зээлээ 2023 онд бүрэн төлж барагдуулсан.
Ингээд харахаар,
- Уул уурхайн лиценз хууль бусаар авсан гэгдэж буй бодит үндэслэл нь ил болоогүй ч "Монполимет"-ийн эзэмшиж буй алт, гөлтгөнө, цахиурлаг түүхий эдийн орд нь хуулийн дагуу олгогдсон шийдвэртэй
- Тосонгийн үйлдвэр дэх драгийн технологи нь байгаль орчинд ээлтэй гэгддэг бөгөөд, Туул голын голдиролд нөлөөлсөн гэх асуудлыг 2022 онд шалган, шийдвэрлэж байсан
- Хөгжлийн банкнаас авсан зээлээр төслөө хэрэгжүүлж дуусаад, эргүүлэн төлсөн зэрэг нөхцөл байдал ИЛЭЭР дүгнэгдэж байгаа юм.
Одоогоор 1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа алтны шороон ордын Тосонгийн үйлдвэрийг нь бүрэн зогсоогоод байгаа аж.
Мөн "Монполимет" групп болон түүний охин компаниуд бүхий 17 хуулийн этгээд, тэдний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч таван иргэний арилжааны банкан дахь дансны гүйлгээг хязгаарлажээ. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад 18 дансны хязгаарлалтыг цуцалсан байна. Хэзээ цуцалсан нь тодорхойгүй.
Дээрхээс гадна "Төрийн нууцыг хууль бусаар олж авсан" гэдэг үндэслэл багтсан нь хамгийн анхаарал татаж буй.
Ц.Гарамжавыг XIV Далай ламын тодруулсан Х Богдын эмээ нь гэдгийг олон нийт мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулж, эсэргүүцэл ч их явсан. Харин УИХ-ын сонгуультай жил БНХАУ-ын тодорхой нөлөөгөөр Ц.Гарамжавыг ийн гэнэт шалгаж, олон хэрэг "бөөгнүүлж" эхэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд бий. Тэр дундаа Ерөнхийлөгчийн инститүц оролбоотой гэгдэж буй.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүн баялаг бүтээхийг хориглоно ,лиценз эзэмшиж болохгүй гээд хууль гаргачих! Тэгээд бүгдээрээ гаднынхны угаадсыг долоож амьдарцгаа.
Хуцах юм наад муу авгай чинь алт ухна өөр юу хийдэг юм цементийн үйлдвэр хятдуудынх
Чи мөн мэдвээ үйлдвэрийг нь үзчихсэн юм шиг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон европ үйлдвэр очоод үз монголд чанартай юм хийх гэж зүтгэсэн хүн шүү хэдийгээр хувийн үйлдвэр ч гэсэн бүтээгдэхүүн нь монгол түмний хэрэгцээг хангаж байгаа юм. Гөлтгөнийн үйлдвэр бол цементийн үйлдвэрийн гол бүтээгдэхүүн энэ хүн баялаг бүтээж яваа эмэгтэй зориг гэж чулуу шиг хатуу зүтгэл гэж энийг,баялаг бүтээгч хүнийг хэлдэг юм.
Энэ зальт үнэг лав биш шүү!!
.: сая долларын дийлэнхийг гадаадад хөрөнгө аудалдаж авах, хадгаламжид бйршуулж мөнгө угаах эргээр байршуулсан шүүүдээ. цементийн үйлдвэрт маш бага хэсэг нь зориулагдсан эсэх нь бас тодорхой бус энэ авгай бас бэрд шуналын хар хүүр
Яая энэ хүрэлсэлэм тэргүүтэй нөхдүүдийг солих цаг болжээ
Гарамжавийг ганцхан Монполимет цементийн үйлдвэртэй гэж бодож байлаа.Гэтэл бас л олон лицензтэй Уул Уурхайтай юм байнаа.Эндээс харахад ноцтой юм байгаа бололтой.Өнөрөө шахаж ил болгож байж 10 тэрбумын төлүүлсэн шүү.
Уул уурхайн лицензүүд бүгд энэ авгайн гараар дамжиж байж зарагддаг гэсэн шүү аймаар нөлөөтэй авгай даа
Хэрэг хийсэн бол шалгуулах л ёстойшүүдээ
Хөнгөлттэй асар том зээл авч цементийн үйлдвэр бариад цементийн үнийг хэд дахин өсгөсөн. Энэ ариун явдал уу ???
зөв сайн шалгах хэрэгтэй ганц энэ авгай ч биш өөр холбогдох хүмүүс эь байгаа шүү
Солиотой юм уу хятадуудын шахалтаар гэж бичсэн байна
Chinese -iin bodlogogiin daguu hiigdej baigaa ajlyyd. Uur zuil bgui
70-80 сая долларын зээлээ монгол банкны эрсдлиин сангаар хаалгасан гэх мэдээ хэдэн жилиин өмнө сайтад тавимагдмагц дор нь устгаад байсныг сайн шалгаараай гэмт хүн гэлбэлзэнэ гэж . . . энэ сан бол татвар төлөгчдийн мөнгө шүүдээ
баривчлаад туугаад явах ёстой боловч УИХ-д дэвшээд байгаа Дэлгэрсайхан гэх мэтийн олон хүмүүсээ яах ч үгүй байж Хөгжлийн банкны зээлээ зориулалтын дагуу ашигласан бараг цорын ганц Монполимет компаний ажиллагсдын цалинг ч тавиулахгүй ингэж байж таарахгүй байна шүү. Түмэн олны нүдэнд ил гэнэт баяжсан төрийн хулгайч нартаа хариуцлага тооцооч.
Хурааж аваад улсын үйлдвэр болгооч дээ
Мөрөөрөө ажлаа хийж яваа хүнийг оролдохоо болиоч! 10 р богдын эмээ гэж яллаж байгаа юмуу??
Хахаха 10р богд ч гэх шиг манжийн мунхруулагт одоо хүртэл итгэсээрл явна уу?
Хятадууд итгээд үхчих гээд бөйна цаана чин Учиртай болоодл тэр
Chamad padgui
хөлсөөр бичдэг новш гарамжхвын хамаатан бх энэ
Er ene oligarhuudiig tsetselehgui bol arail dawarch bna ene oligarhuudchin bvh ymnii vniig taawaraa nemj bna tsemint gehed yaaj nemj odoo bairnii vne diildehee bolson guril bas yalgaa baihgui ene hulgaichuud hudlaa vndesnii vildweriin ner barij uursduu huljij bgaa hulgaichuud bhgui yu arai bgaa bizdee ulsaas tataas awna tegsen herne ard irgediig muljinu hugiin hulgaichuud bhgui yu odoo baigaliin baylagiig hvrtel uursdiin bologchihson ulsiin mungu hurunguur haiguul nuuts ene teriig in togtoogood medchingvvteee uursdiin bolgoj awaad odoo tvvniigee hamgaalah gej ih huralruu ulairan zvtgej bgaa hulgaichuud
Та нар иргэн Ө-ийн эрхшээлд бүрэн автагдаж Амар хялбар аргаар хөлжих иргэн Ө-ийн дамжаанд суралцан Яаж Баячуудыг тонон дээрэмдэх бүх аргаа хэрэглэснийхээ шанг нэг л өдөр авна
cham metin deeremchid jinhenese uvug deedsin temtsej vldeesen MONGOLIN Gazar Nutag,Baylagig tonon deeremdej avchaad yu gd hutsad bga ym be??!!..chi harin Baylagig uhaj idsenihe shang amsah tsagn irne gaigvi!!!!!!!!..chi uurinhu shudraga aviyasara (ydajl vndesni vildver baiguulj "Mongolini Ard Tvmnig"gutal huvtsasar hangchad.ilvv garsanign eksportlod yvj bsn bolch "Ard Tvmen"cham metig deeremdehgvi shde hu!!!!!!!!.
Өөрсдийн гэх үйлдвэр бүтээн байгуулалтанд хорсох бол гадаад даалгавартай үйлдэл. Өмнө говьд маш олон Хятад компаниуд, дундад улсын хүмүүс эзэн суусан байгааг өөрсдөө яваад үзээрэй. Хэдэн 10 мянган гаагаар нь хашаалаад энэ бол манай дундад улсын газар байнаа гээд ард, иргэдийг нь хөөгөөд суух, Хятадуудын өмхийрүүлсөн махыг идэж зүгээр гээд.д бичлэг хийх Өнөрцэцэгийн зөв болж байна уу
Овоо эм хүн шиг харагдаж бн ш дээ зайлуул гэж, гэхдээ ?
Tohood bgaa geh heregvvd ni bvgd shalgaad duussan bnashdee Iim vildber barilaa geed buruutgaad bgaa vum bna gej oilgogdohoor bna arai dendvv vumaa odoo bolioch
Энэ авгай бол ёстой бирдшулам тэр их мөнгийг гадагш нь гаргаад идчиж улс юмаа авсан нь дээр
Хүүк өөрийгөө шалгуулчих эр хүн биш түгжил
Ийш энэ төрын байж байгааг хардаа үйлдвэр босгосон хүн бүрыг шалгаж шантаажилаал. Гадны гар хөл болж иргэдээ гадныханы угаадас долоолгох чиг баримжаач юм шиг арай л төр бна шүү...!!!
Яадаг хачин гайхалтай асуудал босоод байна, X Богдоос хамааралтайгаар хужаа нарын шахалт шаардлагаар Энэ монгол эмэгтэйг шантаажилж дарамталж байгаа нь хятадын хараат улс болоод байна уу
Түмэн хулгайгаа дийлэхгүй байж, энэ хүүхнийг баллах нээ. Зээлгүй үйлдвэрлэл байхгүй шүү дээ, яана даа, дампууруулах нь л дээ
Гарамжав гуайг гүтгэгсэд сайн зүйлд хүрэхгүй шүү
Энэ хүн МАН-д мөнгөө өгөөгүй юм уу
МАн мөнгө өгөөгүй болхоор шалгаж Дэлгэрсайхан батболд Хүрэлбаатар нар намдаа сайн хахууль өгсөн бх...
Гадныхан лиценз эзэмшиж болдог монгол хүн болохгүй юу. Цементийн үйлдвэрт хэрэгцээтэй түүхий эдээ тэнгэрээс гуйж авахгүй байлгүй дээ. Тодорхой газраас олборлож авахын тулд зайлшгүй лицензийг нь авдаг байлгүй.
Туул голд ойрхон алт угаах үйлдвэр барьсан нь маш буруу байна Туул голоо хог хаягдал бохироор бузарлаад нийслэлчүүд ирээдүйд яах болж байнаа байгаль дэлхий өршөөхгүй л байх
10-р Богдын эмээ шт..энэ чаавка байгаагүй бол 10-р богд байхгүй байх байсаан.
No pm kHz
Шуналаас их юм гарах нь .
10р богд Гарамжавын зээ байхдаа яахав дээ баячууд бүгдийг хамах юмаа
Ламтай холбоотой цуг амьдарч байсан гэдэг билүү тэгээд ламын хүчээр намаасаа дамжуулж санхжуулалт аваад цемеэтний үйлдвэр барьж намаа санхшүжүүлээд богдтой болоод явахгүй болохоор нь намаасаа жийгдсэн чавганц гэж биздээ
10Богдын нэрийн доор луйвар хийж бохир бизнэсээ хийсэн Гарам гуай шунал авгай.Монгол улс богдтой богдгүй чанарын ялгаа байхгүй.
Тосон Заамарынхан энэ авгайгаас нутгаа сэндийчүүлсэний төлөөсийг нэхэгтүн?
Нийгмээ хог шааруудаас цэвэрлэх цаг айсуй !!! Еренхийлегчийн засаглалтай бх нь зев. Намуудыг тарааж, нийгмээ цэвэрлэж, эруул болгоё !!! Энэ бол нийгмийн захиалга тул хэрэгжих бно !!! Ардын хувьсгал мандтугай !!! ♥♥♥
Монголчууд эх хүнд, эмэгтэй хүнд итгэхгүй болтлоо, тэдний хийж бүтээснийг үнэлэхгүй хэжээнд доош орж үндэсний үйлдэрлэлээ мөхөөх дээрээ тулжээ. Буруутай бол шалгаад учрыг ол. Бурууг нотлоогүй байж дансыг хаах нь өмнөх нийгмийн хоцрогдол арилаагүй байгааг нотлоно.
Хятадаас шидсэн Чулуу юм байна 10- Богд хятадаас тодроогүй тул ингэж байгаа юм байна Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятад компаниудийг шалгаад үзээрэй жинхэн авлига аймшиг тэнд л байгаа шүү!!!!!!!
Ач хүү богд гэнүү тэр эмээгийн хулгайлсан мөнгөөр хүүхдүүдэд бэлэг өгсөн шдээ!
Хөгжлийн банк, Нүүрс, ЖДҮ, Ковид, Автобус, Хууль бус газар олголт, Лиценз гээд бүх хамааралтай хүмүүсийг шалгаж, хуулийн дагуу эцэс болгох хэрэгтэй. Шинэ асуудал гаргаж тавиад өмнөх асуудлуудыг хав дарж байна шүү
Хөдөөний шалдан банди нар төр барьж мөнгөн дээр туйлж гэнэ..Аниа дургүйцэж нилээн хатуу үг хэлж..
Түүнээс хойш цусгүй дайн эхэлсэн дээ..
Баялаг бүтээгч л гэж хуцах юм эх орноо тонон дээрэмдсэн шунлын бузрыг өмөөрөөд хуцалдаад байх юм хүүгүй их хэмжээний зээл авсан хэн ч гэсэн жижигхэн цементын үйлдвэр хятдуудтай нийлээд барьчина малнуудаа
Ц.Гарамжав нь өрх толгойлж ёстой ганц биеэрээ зүтгэж энэ том компанийг хөл дээр нь босгож , улсынхаа шилдэг татвар төлөгчдийн нэг болсон бүсгүй . Ийм хүмүүсийг шахвал орыг нь гаднын хөрөнгө оруулагчид нэртэй луйварчид эзлэх болно !!! . Монголын ард түмэн харин чиг Ц.Гарамжаваас үлгэр жишээ авч , бахархах ёстой .
Mongol hun Mongol baylagaar ashiglaj Mongol zaluuchuud ajillaj bolohgui bol eh oron gej deldeed yahuu?
Bugdiin gadniihand uguud tatvarchgui uruund orood suuj uu? Boroo гоүлд , Oyu tolgoi geed hyatad Irgediin license dornodiin tamsag geed Mongold ashigtai yum yu bna
44 их наядаа бариач Данхаа
Монгол хүн үйлдвэр байгуулж болохгүй, баян байж болохгүй гээд хууль батлая
Гарамжав бол яах аргагуй гэмт хэрэгтэн. Улс орны баялгийг хууль бусаар эзэмшиж херенгежсен олигархи. Су.Батболд. Мак-ын Нямтайшир, Номтойбаяр мэт гэмт хэрэгтнуудийг хамт хориж шалгах хэрэгтэй. Херенгийг нь улсын болгож, цаазаар авах ялыг сэргээж тэдэнд оногдуулах хэрэгтэй. Нийгэм уунийг хусэж бна !!! Еренхийлегч одоо л зев замдаа орж !!!! Хураааай !!! Ард тумэн дэмжиж бна !!!
Чи юуч мэдэхгүй шувуун толгойт юмаа
Чамд хэлэх үг алга бяцхан тархит минь чи насаараа юм ойлгохгүй нээ хөөрхий яана даа.