Д.Цогтбаатарын 2018 онд ШХАБ-ын талаар ярьсан бичлэг түгж, шүүмжлэлд өртөв

ГХ-ы сайд асан Д.Цогтбаатарын ШХАБ-ын талаар илэрхийлсэн байр суурь нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Мэдээллийг нягталбал, 2018 оны тавдугаар сард MNC телевизэд өгсөн товч тодруулгын бичлэг ийн түгж байгаа аж. Тухайн үед Д.Цогтбаатар ГХ-ы сайд байсан. Мөн Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудал ид хэлэлцээний сэдэв болж байв.
Д.Цогтбаатарын яриаг сонсвол, "Энэ байгууллага цэргийн эвсэл биш. Хоёрт, хар тамхины хэргийн илрүүлэлт хамтын ажиллагааны хүрээнд сайн явагддаг. Мэдээллээ солилцдог. Бидэнд тэдгээр мэдээлэл хэрэгтэй. Энэ мэт талуудыг авч үзэн, асуудлыг эрүүлээр харах хэрэгтэй" хэмээж байна.
Харин Д.Цогтбаатарыг "Монгол Улс ШХАБ-д элсэх нь зүйтэй" гэж хэлсэн мэтээр түгээж буй. Тэр өдгөө Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тойрогт, МАН-аас нэр дэвшиж байна.
ШХАБ бол Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага. Монгол Улс ажиглагчийн статустай. БНХАУ-аас гадна хуучин ЗХУ-ын системд байсан Узбекистан зэрэг улс гишүүн юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШХАБ-т элсэх тухай санаа алга, тэр байгууллагад сайн тал бий гэдгийг хэлжээ. Гуйвуулах хэрэггүй. Гадаад харилцаагаар мэргэшсэн, таван улсын хэлээр ярьдаг ийм хүн өөр байна уу
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол улс нэгдвэл, Монголыг, Шанхай шийддэг болно.
Сүхбаатар дүүрэгт ямар нүүрээрээ сонгуульд оролцож байна вэ худалч хулхи бүтэхгүй гар шүү.
ШХАБ цэргийн эвсэл гэж хэн хэлчихсэн юм бэ
Энэ динозаавр одоо болнооо...элчингүүд энэ нөхрийн үeд гэмт хэрэг зөрчилтэй их холбогдож байсан даа
хулгайчдаа л сонгохоо больчих