Улс төрийн мэдээ

40 улсын 259 ажиглагч, 12 орны 27 сэтгүүлч манай сонгуулийг ажиглана

ОХУ, БНХАУ-ын голд оршдогоор бид том гүрнүүдийн ашиг сонирхлын бүс байсан хэвээр. Иймд шинэ парламентыг хэрхэн бүрдүүлэх нь олон улсын харилцаа талдаа ихээхэн чухал ач холбогдолтой.

Энэ үүднээс гадаадын гадаадын хэвлэл мэдээллийн 12 байгууллага сурвалжлахаар бүртгүүлжээ.

Тэгвэл энэхүү 12 хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр нь БНХАУ-аас (CCTV, Xinhua News) аж. Харин ОХУ-аас томоохон хэвлэл мэдээллийн байгууллага ирээгүй байна. Гэхдээ Буриадаас "Буриад ТВ" сурвалжлахаар иржээ. Бусад нь гуравдагч хөршийн орноос ирсэн байна.

Японоос Kyodo News, Nikkei, Asahi Shimbun, Sankei Shimbun гэсэн дөрвөн ч агентлаг иржээ. Тэгвэл ХБНГУ-аас Schweizer Radio und Fernsehen, Францаас Agence France Presse, Их Британиас Reuters, The Guardian сурвалжлахаар ирж. Reuters-ийн хувьд илүү судалгааны чиглэлээр дагнан ажилладаг Thomson Reuters салбар компаниа явуулжээ. Харин АНУ-аас нэг хэвлэл мэдээллийн байгууллага бий нь Bloomberg TV юм.


Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар мөн 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч манай улсад иржээ. Ажиглагчдын 191 нь Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудынх байгаа аж. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас УИХ-ын сонгуулийн  үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо байгуулсан байна. Ажиглагчид санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг  зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэнэ гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон хулгайч дахин сонгогдох боловуу гэж сурвалжлах нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button